MSports logo
$100,000-ын шагналын сантай eXTREMESLAND 2024 тэмцээнд манай улсаас гурван баг өрсөлдөж байна
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 14

  • $100,000-ын шагналын сантай eXTREMESLAND 2024 тэмцээнд манай улсаас гурван баг өрсөлдөж байна

    БНХАУ-ын Шанхай хотноо Esports-ийн CS2 төрлийн Азийн eXTREMESLAND 2024 тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд Азийн 16 баг оролцож байгаагаас манай улсын 3 баг болох ATOX Esports, IHC Esports, Chinggis Warriors багууд оролцож байна.

    Нийт 16 баг 4 хэсэгт хуваагдах ба нээлтийн болон группийн ялалтын тоглолтууд Bo1 журмаар, хасагдах болон шийдвэрлэх тоглолтууд Bo3 журмаар явагдана. Хэсэг бүрээс шилдэг хоёр баг Плэй-оффын шатанд шалгарна. Плэй-оффын тоглолтууд бүгд Bo3 журмаар явагдах дүрэмтэй.

    $100,000-ын шагналын сантай eXTREMESLAND 2024 тэмцээнд манай улсаас гурван баг өрсөлдөж байна

    Нийт $100,000 долларын шагналын сантай.

    13th-16th

    $1,500

    9th-12th

    $2,500

     5th-8th

    $4,500

    3rd-4th

    $5,500

    Дэд байр- $15,000

    Аварга - $40,000-ын шагнал хүртэнэ.