MSports logo
НБА: Скотти Барнс шагайндаа хүнд бэртэл авч, талбайг орхиж гарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 10

  • НБА: Скотти Барнс шагайндаа хүнд бэртэл авч, талбайг орхиж гарлаа

    Торонто Рэпторс багийн од Скотти Барнс өнөөдөр Нью Йорк Никс багтай хийсэн тоглолтын үеэр шагайндаа хүнд бэртэл авлаа. Энэ нь түүний энэ улиралд авч буй хоёр дахь бэртэл юм. Нью-Йорк Никс багийг талбай дээрээ хүлээж авсан тоглолтын гуравдугаар үед Карл-Энтони Таунсыг хамгаалах үедээ түүний хөл дээр газардаж, баруун хөлний шагай болон шөрмөсөндөө гэмтэл авчээ. Улмаар хувцас солих өрөө рүү яарралтай орлоо.

    Өдгөө 23 настай Барнс өмнө нь Денвер Наггетс багтай хийсэн улирлын дөрөв дэх тоглолтод нүднийхээ тойрог замын ясаа хугалж,аль хэдийн 11 тоглолт өнжөөд байсан юм.

    Барн энэ уилралд 13 тоглолтод 46,1 хувьтай довтолж, 21 оноо (21), 8.7 самбар, 7.8 дамжуулалт дунджилж, замналыунхаа дээд амжилтыг үзүүлж байсан юм.

    Барнс өнөөдөр талбайг орхихоосоо өмнө Никсийн эсрэг 15 оноо, таван самбар, гурван оновчтой дамжуулалт өгөөд байсан юм. Тун удалгүй түүний гэмтэл хэр зэрэг ноцтой болон хэдэн тоглолт өнжих шаардалагатай мэдээллүүд ил болох бизээ.