Өнөөдөр болсон Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг өөрийн замналынхаа турш амжилттай болгосон оновчтой дамжуулалтын нийт тоогоороо домогт тоглогч Жасон Киддыг гүйцэж бүх цаг үеийн хоёр дугаар байранд орж ирлээ.
Тэрээр тус тоглолтод 10 дамжуулалт өгч нийт дамжуулалт нь 12,099-т хүрсэн байна. Харин түүний урд Юта Жаззын холбогч домогт Жон Стоктон 15,086 дамжуулалттайгаар бичигдэж байгаа ба түүнийг гүйцэж түрүүлнэ гэдэг 39 настай Крис Полын хувьд бараг боломжгүй билээ. Түүнийг гүйцэхийн тулд Пол дор хаяж ахин 4 улирал нэг ч тоглолт өнжилгүй тоглохдоо 8 оновчтой дамжуулалт дундажлах хэрэгтэй болно. Ингэж бодохоор Жон Стоктоны 15,000 гэдэг босго хүрэхэд ямар өндөр оргил вэ гэдгийг харж болох нь.
Оновчтой дамжуулалтын тоогоороо бүх цаг үеийн эхний арван байрыг жагсаавал:
- Жон Стоктон (15,086)
- Крис Пол (12,099 өнөөдрийн байдлаар)
- Жасон Кидд (12,091)
- Леброн Жеймс (11,219 өнөөдрийн байдлаар)
- Стив Неш (10,335)
- Марк Жексон (10,334)
- Межик Жонсон (10,141)
- Оскар Робертсон (9,887)
- Рассел Уестбрүүк (9,608 өнөөдрийн байдлаар)
- Азайя Томас (9,061)