MSports logo
СЕРБИ, ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГУУД 3Х3 ДАШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    6 сарын 26

  • СЕРБИ, ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГУУД 3Х3 ДАШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

    Бельгийн Антверпен хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн ДАШТ энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй, эмэгэтйчүүдийн ангилалд тус бүр 20 нийт 40 баг оролцсон. Ням гарагт тэмцээний аваргууд тодорлоо. Серби, Францын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүллээ. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод эхний хоёр байрын төлөөх шигшээ тоглолт Сербийн шигшээ баг  болон Литвийн шигшээ багуудын дунд өрнөсөн.  Энэхүү тоглолтонд шилдэг тэргүүлэгч Серб 21-16 ялалт байгуулснаар тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэд ням гарагт хагас шигшээд талбайн эзэн Бельгийн багийг 17:12-оор буулгаж авсан бол Литвийн шигшээ баг өмнө нь Францыг 18:17-оор хожиж финалд өрсөлдөх эрхээ аваад байсан юм. Гуравдугаар байрын төлөөх тоглолт мөн л эн тэнцүү өрсөлдөөнтэй өрнөж, хамгийн цөөн тооны зөрүүгээр шийдэгдэж, Франц Бельгийг нэмэлт цагт 18:17-оор хожлоо. 

    3х3 төрлийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний аваргын төлөөх тоглолт Францын шигшээ баг болон Канадын багуудын хооронд болсон. Хүчирхэг Хятадын багийг хожиж шигшээд шалгарсан Францын бүсгүйчүүд шигшээд Канадыг 16:13-аар хожсоноор дэлхийн аваргад анх удаа ялалт байгууллаа. Өмнө нь тэд хагас шигшээд БНХАУ-ын эсрэг тоглож, өрсөлдөгч Хятадыг 17:16-гаар хожсон юм. Хятадууд хагас шигшээ тоглолтонд чөлөөт шидэлтээ нэг ч удаа амжилттай оруулж чадаагүй нь тэдний хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэхгүй болох шалтгаан болсон гэж хэлж болно. Эсрэгээрээ Францын эмэгтэй баг ням гарагийн хагас шигшээ, шигшээ тоглолтуудаа багаараа тун сайн хурдтай тоглож ур чадвар багийн ойлголцол сайн байснаар түүхэн ялалтын эзэд боллоо.

    Тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Канадын баг хагас шигшээд Литвийг 16:14-өөр буулган авснаар финалд өрсөлдөх эрхээ авсан ч ийнхүү Францын багт харамсалтайгаар хожигдлоо. Канадын багийн эгч, дүү “Plouff” нар ДАШТ-ий туршид бат, чадвартай байсан. Тэд ийнхүү мөнгөн медалийн эзэд боллоо.  Харин Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Литвийн багийг Хятадын эмэгтэй баг 21:11-ээр итгэл төгс хожиж ялалт байгууллаа. Литвийн багийн “Special K” хочит Камелиа ДАШТ-ий туршид багаа хожилд хөтлөж, өөрийн онцгой ур чадварыг 3х3 үзэгч, хөгжөөн дэмжигчдэд толилуулж байсан ч багаараа жигд сайн байж чадаагүйн улмаас харамсалтайгаар медаль хүртэж чадсангүй.  Ийнхүү Серби, Франц багууд ялалт байгуулснаар 2023 оны ФИБА 3х3 ДАШТ-д оролцох эрхээ авсан бөгөөд тус тэмцээнээс медаль хүртсэн гурван тамирчин 2024 онд болох FIBA 3x3 Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

     Н.Бэлгүүн