MSports logo
ГОЛЬФИЙН “СОЁМБО КАП” ТЭМЦЭЭН ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОГДЛОО
  • А
    Админ

    6 сарын 26

  • ГОЛЬФИЙН “СОЁМБО КАП” ТЭМЦЭЭН ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОГДЛОО

    Монголын гольфийн холбооны хамгийн отгон клуб болох “Соёмбо” клубын нэрэмжит “Соёмбо кап” тэмцээн өнгөрөгч бямба гарагт Скай Резортод байрлах “Bogd Mountain” гольфийн талбайд зохион байгуулагдлаа. Гурав дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд Монголын шилдэг эрэгтэй, эмэгтэй 70 гаруй гольфчид оролцлоо.

     Энэ жилийн тэмцээн шилжин явах цомтой болсноороо онцлогтой. Соёмбо кап тэмцээн 18 нүхэнд явагдсан бөгөөд цаг агаарын хувьд таатай өдөр тохиож, гольфийн спортод хайртай тоглогчид хуран чуулж энэ өдөр өөрсдийн ур чадвар, чанар чансааг сорин шилдгүүдээ тодруулсан юм. Гольфын спорт нь гадаа байгальд тоглодог учраас эрүүл мэндийн маш олон давуу талтай байдгаар зогсохгүй хичээллэгсдийн харилцаа холбоо сайжирч, өргөждөг учраас дэлхийд нэр хүндтэй топ спортуудын нэг гольфоор манай оронд хичээллэгсдийн тоо ч жил ирэх тутам өсөн нэмэгдсээр байна.

     Гольфийн спортын хамгийн гол дүрэм бол шударга ёс юм. Монгол улс жилийн дөрвөн улиралтай учраас гадаа талбайн тэмцээнүүд энэ жилийн хувьд 5-р сараас эхэлсэн байна. Соёмбо кап тэмцээн нь гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдсон гэдгээрээ тамирчдад бэлтгэл болох, өөрсдийн чансаа, алдаа оноог мэдрэх чухал ач холбогдолтой тэмцээн болсон юм. Соёмбо кап тэмцээнд анх оролцож, туршлага хуримтлуулж байгаа шинэхэн тоглогчдоос эхлээд 10 гаран жил энэхүү спортоор хичээллэж, амьдралаа холбосон 70 гаруй тоглогчдыг өөрсдийгөө сорьсон юм. 

     
    * Medalist /эрэгтэй/: 
    1-р байр: Хаянхярваа
    2-р байр: Гантөмөр
    * Medlaist /эмэгтэй/: 
    1-р байр: Батнаран
    2-р байр: Солонго  
    * Handicap /эрэгтэй/:
    1-р байр: Амараа
    2-р байр: Арвинцогт
    3-р байр: Даваадорж
    * Handicap /эмэгтэй/:
    1-р байр: Сарнай
    2-р байр: Пагмадулам
    3-р байр: Золжаргал
    * Longest /эрэгтэй/: Мэндсайхан
    * Longest /эмэгтэй/: Солонго
    * Nearest /эрэгтэй/: Даваадорж
    * Nearest /эмэгтэй/: Солонго

    Мөн спонсорын шагналтай пар 3 дээр: Самади, Баяртогтох нар тус тус Nearest авчээ.  Соёмбо кап тэмцээн нь шилжин явах цомтой болсон нь тамирчдын оролцоо, цаашдын өрсөлдөөнд улам бүр урам зориг өгсөн юм. Шилдгээр шалгарсан 15 тамирчин мөн цомын эзэд болсон нь энэхүү тэмцээний онцгой мөч байлаа. 

                                                                                                                                                                                                                   Н.Бэлгүүн