Эрэгтэйчүүдийн Волейболын 21 дэх удаагийн ДАШТ Филиппин улсын Pasay болон Quezon хотод зохиогдож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн наймын эхний хоёр тоглолт өнөөдөр явагдана.
ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт дэлхийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн чансааны №2 Италийн шигшээ баг болон дэлхийн чансааны №15 Бельгийн шигшээ багууд тоглоно. Тус хоёр улсын шигшээ багууд ДАШТ-ий F хэсэгт таарч тоглож, таван ээлжийн гал гарсан тоглолтод Бельгийн шигшээ баг 3-2 харьцаатай хожиж, шуугиан тарьж байв. Итали болон Бельгийн шигшээ багуудын тоглолт Монголын цагаар 15:30 цагаас эхэлнэ.