MSports logo
Монголын Жүдо бөхийн шигшээ баг Азийн аваргаас 11 медальтай хүртэж, багийн төрлөөр мөнгөн медалийн эзэд боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 23

  • Монголын Жүдо бөхийн шигшээ баг Азийн аваргаас 11 медальтай хүртэж, багийн төрлөөр мөнгөн медалийн эзэд боллоо

    Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-оос 23-ны хооронд БНХАУ-ын Хонг Конг хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. 

    Тус тэмцээнд манай Жүдо бөхийн шигшээ баг амжилттай оролцож нийт 11 медаль хүртсэн ба багийн төрлөөр дэд байрны эзэд болов. Манай жүдочид 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар эх орондоо ирэхээр боллоо.

    Тэмцээний сүүлчийн өдөр явагдсан Ази тивийн холимог багийн ангилалд нэгдүгээр тойрогт Хятадын Тайванийн багийг 4:2 харьцаатайгаар, хоёрдугаар тойрогт Узбекстаны багийг нэмэлт барилдаанаар 4:3 харьцаатай тус тус ялалт байгуулав. Алтан медалийн төлөө Японы багтай барилдаж ялагдал хүлээснээр тэмцээний мөнгөн медалийн эзэд боллоо. 

    МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД :


    -66КГ Б.ЭРХЭМБАЯР /АЛТ/  
    -48КГ Б.БААСАНХҮҮ /АЛТ/  
    -57КГ Л.ЭНХРИЙЛЭН /АЛТ/ 
    -63КГ Б.ГАНХАЙЧ /МӨНГӨ/  
    +78КГ А.АДЪЯАСҮРЭН /МӨНГӨ/  
    -90КГ Г.АЛТАНБАГАНА /МӨНГӨ/  
    -52КГ Л.СОСОРБАРАМ /ХҮРЭЛ/  
    -70КГ Б.НЯМ-ЭРДЭНЭ /ХҮРЭЛ/  
    -78КГ О.ХҮСЛЭН /ХҮРЭЛ/  
    -60КГ Б.ЦОГТ-ОЧИР /ХҮРЭЛ/  
    -100КГ Б.ГОНЧИГСҮРЭН /ХҮРЭЛ/ тус хүртсэн юм. 

    Жүдо бөхийн шигшээ багийн баг тамирчдадаа баяр хүргэе!