Монгол улсын төлөөлөл The Mongolz баг энэ оны хоёрдугаар улирлын эхний S-Tier зэрэглэлийн тэмцээн болох "Blast Bounty 2026 Season 2" тэмцээнд амжилттай оролцож хасагдах шатад өрсөлдөх шилдэг найман багийн нэгээр шалгараад байна. Багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан The MongolZ багийн шийдвэр одоогоор зөв нүүдэл болж байна. Бүрэлдэхүүнээ өөрчилсөн мэргэжлийн багууд тодорхой амжилт гаргахад доод тал нь гурваас дөрвөн сарын хугацаа шаарддаг. Хэдий өндөр зэрэглэлийн хүчтэй багуудтай өрсөлдөөгүй ч эхний тэмцээндээ амжилттай оролцлоо.
Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ баг Мальта улсыг зорихоор боллоо
7 сарын 27
"Blast Bounty 2026 Season 2" тэмцээн нь Single Elimination буюу нэг хожигдвол тэмцээнийг өндөрлүүлэх зарчмаар өрсөлддөг. Мөн энэ тэмцээнд оролцож байгаа чансаа доор багууд өндөр зэрэглэлийн багуудыг амлаж аван тоглолт хийдгээр онцлогтой юм. Тэмцээний эхний тоглолт HERIOC баг The MongolZ багийг амлан авсан. Тоглолтын үр дүн 2-1 гэсэн харьцаатайгаар The MongolZ багийн ялалтаар өндөрлөсөн. Дараагийн тоглолт Wildcard баг The MongolZ багийг амлаж, тоглолтын үр дүн 2-0 гэсэн харьцаатай The MongolZ ялалт байгуулж хасагдах шатад шалгарсан юм.


The MongolZ багийг хамгийн ихээр анхаарал татаж байсан зүйл бол багийн шинэ хоёр тоглогч юм. Tikuak болон DarKMeaster гэх залуу тоглогчид өөрсдийн анхны өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсон юм. Хоёр тоглогчийн хувьд сайн тоглолтыг үзүүлж, өөрсдийн байрлалд сайн тохирсон гэдгийг харуулж чадлаа. Тоглолтыг харахад багийн тактик болон системд төдийлөн сайн уусаж байгаа харагдахгүй байгаа ч энэ орон зайгаа өөрсдийн буудалтаар нөхөж харуулж чадаж байна. Зарим тохиолдолд багийн гол буудалтуудыг үзүүлж, хэрэгтэй үед чухал шийдвэрүүдийг гаргаж чадаж байна.
"Blast Bounty 2026 Season 2" тэмцээний хасагдах шатны тоглолтууд Мальта улсад долоодугаар сарын 30-ний өдрөөс эхэлнэ. Багуудын хуваарь болон тоглох цаг тодорхой болоогүй байгаа юм. мөн адил чансаа доогуур багууд The MongolZ багийг амлаж авах тул хасагдах шатны эхний тоглолтууд дээр харьцангуй тайван тоглолтыг The MongolZ багаас харах байх.





