MSports logo
Чөлөөт бөхийн шигшээ олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцохоор Турк улсад очлоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 6

  • Чөлөөт бөхийн шигшээ олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцохоор Турк улсад очлоо

    Парисын олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор Ерөнхий дасгалжуулагч Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан баг тамирчид өнгөрсөн амралтын өдөр Станбулыг зорьсон юм.

    Чөлөөт бөхийн шигшээ олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцохоор Турк улсад очлоо

    Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн МИАТ-ийн “Хубилай хаан” нисэх хөлгөөр 9 цаг 30 минут үргэлжилсэн нислэгийн дараа Станбул хотноо газарджээ. Парис 2024 олимпын эрхийн сүүлийн тэмцээнд манай улсаас 9 тамирчин өрсөлдөнө.

    Чөлөөт бөхийн шигшээ олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцохоор Турк улсад очлоо

    Чөлөөт бөхийн төрөлд
    Эрэгтэй:
    • 57 кг З.Занабазар
    • 65 кг Т.Тулга
    • 74 кг О.Сүлдхүү
    • 97 кг Г.Ганхуяг
    Эмэгтэй:
    • 53 кг Б.Хулан
    • 57 кг Б.Хонгорзул
    • 76 кг Э.Даваанасан
    Сонгомол бөхийн төрөлд
    •60кг Б.Мөнх-Эрдэнэ
    •97кг Б.Бадамдорж нар эрхийн төлөө өрсөлдөнө.
    Шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас ажиллана.