MSports logo
ЯПОНД COVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ФҮКҮОКАД БОЛОХ УСАН СПОРТЫН ДАШТ ХОЙШЛОГДЛОО
  • А
    Админ

    2 сарын 7

  • ЯПОНД COVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ФҮКҮОКАД БОЛОХ УСАН СПОРТЫН ДАШТ ХОЙШЛОГДЛОО

    Олон улсын усан сэлэлтийн холбоо Фүкүока хотноо болох Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг COVID-19 тахлын улмаас 2023 он хүртэл хойшлуулсныг Японы талаас баталлаа. Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч 2020 онд Токиод болох Олимп, Паралимпийн наадамтай зөрчилдөхгүйн тулд хойшлуулсан. 2022 оны 5-р сарын 13-29-ний хооронд зохион байгуулахаар шийдсэн ч COVID-19-ийн Omicron хувилбараас үүдэлтэй хүндрэлүүд нь дахин тэмцээнийг хойшлогдлоо. Фүкүока хотын дарга Соичиро Такашима тэмцээнийг тэсэн ядан хүлээж байсан усан сэлэлтийн тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн тухай бодоход үнэхээр урам хугарч байна. Бид анхаарлаа хандуулж, дахин нэг жил бэлтгэх боллоо гэсэн юм.

    Олон улсын усан спортын холбоо өнгөрөгч баасан гарагт хуралдаж, цар тахал болон коронавирусын орчинд оролцогчдыг ирэх, байрлуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой бусад асуудлын улмаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 он хүртэл хойшлуулахаар санал хураалт явуулсан байна. Хамгийн сүүлийн хуваарийг өөрчилснөөр 2023 онд Дохад болох усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны нэгдүгээр сард шилжиж байна. Хэрэв энэ нь батлагдвал Катарын нийслэлд болох арга хэмжээ нь 7-р сарын 26-наас 8-р сарын 11-ний хооронд 2024 оны Парис хотноо болох зуны Олимпийн наадамтай нэг жил зохион байгуулагдах анхны арга хэмжээ болох юм. FINA Доха дахь тэмцээнийг хойшлуулсныг албан ёсоор батлаагүй  байгаа ч наадмын доторх ахлах эх сурвалжууд тэднийг хойшлуулсан гэж мэдэгджээ. Өрсөлдөгчдөд өндөр түвшинд өрсөлдөх боломжийг олгох өөр арга хэмжээний тухай зарлалыг ойрын хэдэн өдөр хийх төлөвтэй байна. Японд шинэ он гарснаас хойш COVID-19-ийн тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсад одоогоор өдөрт дунджаар 40,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад нийт 2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 18,500 гаруй хүн нас баржээ.