MSports logo
𝐓𝐡𝐞 𝐋𝐞𝐚𝐠𝐮𝐞 𝐅𝐢𝐧𝐚𝐥 / 𝐆𝐚𝐦𝐞 𝟒
  • Д
    Дөлгөөн

    5 сарын 17

  • 𝐓𝐡𝐞 𝐋𝐞𝐚𝐠𝐮𝐞 𝐅𝐢𝐧𝐚𝐥 / 𝐆𝐚𝐦𝐞 𝟒

    Бишрэлт Металл баг хожигдох эрхгүй тоглолтдоо ялалт байгуулж цувралыг 2:2 болгон тэнцүүлж чадсан ч багийн гол тоглогч Т.Ууганбаяр тоглолтын 4-р үеийн төгсгөл хэсэгт хөлөндөө хүнд бэртэл авлаа.


    Скот бандуулаагүй, аль аль багийн тоглогч нар бэртэл аваагүй бол энэ цуврал хамгийн үзүүштэй финалын цуврал болохыг ч үгүйсгэхгүй талаар олон ч фенүүдээс сонслоо. Гэвч одоо ч Бишрэлт Металл vs Хасын Хүлэгүүд багийн цувралын бүх тоглолт өрсөлдөөнтэй ширүүн үргэлжилж байна.


    Энэ улиралд багууд 2-3р үед 2 импорт тоглогчийг талбайд зэрэг ашиглаж болохоор болсон нь импорт тоглогчийн нөлөөг ихэсгэсэн. Нэг импорт тоглогчтой Бишрэлт Металл баг цувралд тэнцүү явж байгаад арын алба, дасгалжуулагчийн багийг онцлох нь зүйтэй болов уу.

    Ахлах дасгалжуулагч Evangelos Tsepelis, туслах дасгалжуулагч Б.Тамжид, дасгалжуулагчийн багт баяр хүргье.


    Тэд өнөөдөр багийн гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж А.Батхуяг, З.Энхтөр, B.Wesley, Н.Мөнхчөдөр, С.Дугар-Эрдэнэ гэсэн тавтыг гаргаж, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, Б.Сүхбат нарыг сэлгээнээс тоглуулж, тоглолтын чухал хэсгүүдэд жижиг тавтаар тоглов тэр нь ч амжилт олж ялалт байгуулж тэдний нүүдэл Хүлэгүүдэд цохилт болов. Металын гарааны 5-т 52 оноо, сэлгээ 34 оноо авч багаараа 11/20 /55 хувьтай/ 3 аас шидэв. Металлын хувьд багийн 7+ тоглогч оноо авсан тохиолдолд бараг л хожигддоггүй гэсэн баримт бий, өнөөдөр 8 тоглогч оноо авч хожив. 2,3-р үед хоёр импорт тоглогчийн эсрэг тоглох, тоглолтыг хяналтандаа байлгах тактик бүрэн хэрэгжив.


    Т.Ууганбаяр цувралын 5 дахь тоглолтод тоглох нь тун эргэлзээтэй, бэртэл гэмтэл нь гайгүй байж цувралдаа эргэн ирж сагсан бөмбөгийн үзэгч фенүүдэд сонирхолтой цувралыг үзүүлээсэй 


    ✅ Спортыг дэмжигч: DDish

    Super багцаа идэвхижүүлээд дуртай кино болон спортын сувгуудаа үзээрэй!

    https://ddishtv.mn/


    ✅🇲🇳 спортын түүхэн контентуудыг: https://msports.mn/archives


    Final
    the league

    Холбоотой мэдээ