Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн манай улсад болж байна.
Манай шигшээ багийн хувьд хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийж 103:45 харьцаатай хожигдсон бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай өчигдөр хийж 85:59 харьцаатай хожигдлоо. Тус тоглолтод манай шигшээ багаас Д.Сүхбат 16 оноо 14 самбараас бөмбөг авалт хийж дабл-дабл гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол М.Мөнх-Эрдэнэ 12 оноо авч чадлаа. Харин БНСУ-ын шигшээ багаас онооны лидер Beomyoun Park 25 оноо 9 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.