MSports logo
Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 2

  • Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа

    Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө.

    Тэмцээний D хэсгийг тэргүүлсэн өнгөрсөн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт орсон АНУ-ын шигшээ баг болон Е хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан дэлхийн чансааны №12 Канадын шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс АНУ-ын шигшээ багийн довтолгоо хамгаалалт жигд сайн байж гурван сетэд 25:18; 25:21; 25:21 харьцаатай хожиж чадсанаар шөвгийн наймд шалгарч чадлаа. 

    Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа

    Тус тоглолтод АНУ-ын шигшээ багаас Avery Skinner, Sarah Franklin нар маш сайн тоглолтыг үзүүлж тус бүр 13 оноо авч багаа тэргүүлсэн. Ингэснээр АНУ-ын шигшээ баг шөвгийн наймд дэлхийн чансааны №5 Турк улсын шигшээ багтай тоглохоор боллоо.

    Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа

    Тэмцээний Е хэсгийг тэргүүлсэн дэлхийн чансааны №5 Туркийн шигшээ баг болон тэмцээний D хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан дэлхийн чансааны №20 Словенийн шигшээ багуудын хооронд сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс маш сонирхолтой тоглолт явагдсан бөгөөд Словенийн шигшээ баг оноо илүү явж байсан ч бариулж эхний сетэд 30:28 харьцаатай Туркийн шигшээ баг илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар сетэд Туркийн шигшээ багийн довтолгоо хамгаалалт сайн байж 25:13 харьцаатай ялж сетийн харьцааг 2:0 болгосон бөгөөд гуравдугаар сетийн тоглолт эхний сетийн адилаар Словенийн шигшээ баг илүү оноотой явж байсан ч Туркийн шигшээ баг эргэн ирэлт сайн хийж 29:27 харьцаатай ялж чадсанаар шөвгийн наймд хүчирхэг АНУ-ын шигшээ багтай тоглохоор боллоо.

    Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа

    Тус тоглолтод Туркийн шигшээ багаас Melissa Teresa Vargas гайхалтай тоглолтыг үзүүлж 20 оноо авсан бөгөөд багийн ахлагч Erdem Dündar мөн өөрийн үүргээ гайхалтай гүйцэтгэж 17 оноо авсан бөгөөд давуулалтаар 3 оноо хаалтаар 2 оноо авчээ. 

    Хойд Америкийн шилдгүүдийн тулаанд АНУ ялж шөвгийн наймд шалгарлаа