NBA драфтын сугалаа нь плэй-оффд орж чадаагүй 14 багийн хооронд өрнөдөг. Эдгээр багуудыг хамгийн бага хожилтойгоос нь эхлээд эрэмбэлж, драфтын эхний эрхийг авах магадлалыг тооцож гаргана.
2023/24 улирал дууссаны дараа гарсан багуудын жагсаалт
3 сарын 25
NBA драфтын сугалаа нь плэй-оффд орж чадаагүй 14 багийн хооронд өрнөдөг. Эдгээр багуудыг хамгийн бага хожилтойгоос нь эхлээд эрэмбэлж, драфтын эхний эрхийг авах магадлалыг тооцож гаргана.
2023/24 улирал дууссаны дараа гарсан багуудын жагсаалт
Ийнхүү гаргасны дараа Ping-Pong сугалааны машины тусламжтай 1-14 дугаартай 14 бөмбөлөг машинд хийх ба 4 бөмбөлөг санамсаргүй байдлаар сугалж гаргаж ирнэ.
1-14 дугаартай 14 бөмбөлгөөс давхцалгүй 4 бөмбөлөг бүхий тоонууд гарах магадлал нь 1001 байдаг.
Харин NBA боломжит 1001-с 1000 ашигладаг ба үлдсэн 1 боломж сугалагдсан тохиолдолд дахин сугалаа явуулдаг.
Драфтын эхний сонголтыг сонгох магадлалыг даган combination буюу боломжуудыг багуудад өгдөг.
Жишээ нь: Atlanta Hawks баг 2024 оны драфт эхлэхээс өмнө эхний эрхийг сонгох магадлал ердөө 3% буюу боломж нь 30 ширхэг л байсан.
Сугалааны хамгийн түрүүнд сонгогдсон 4 бөмбөлөг нь Atlanta Hawks-д оноогдсон 30 боломжийн нэг байснаар тэд драфтын эхний сонголтыг хийх эрхтэй болсон.
Энэ зарчмаар 2 болон 3дах сонголтуудыг мөн адил явуулдаг. Бусад багууд амжилтаараа хамгийн бага нь дээгүүр сонголтоор сонгох гэх мэт эрэмбэлэгдэнэ.
Драфтын сугалаа явж дууссаны дараа багууд доорх байдлаар сонголтоо хийсэн.
Лигийн түүхэнд хамгийн бага магадлалаас драфтын тэргүүн сонголт хийсэн тохиолдлууд:
* 1993 онд Orlando Magic 1.5% магадлалтай байсан (NBA түүхэнд хамгийн магадлалаас сонгосон тохиолдол)
Тухайн драфтын үеэр 1 дэх сонголтоо солилцоонд оруулж оронд нь 3 дах сонголт (Penny Hardaway) болон 1-р тойргийн 3 эрхийг өөрийн болгосон.
* 2014 онд Cleveland Cavaliers 1.7% магадлалтай байсан ба Andrew Wiggins-г сонгож байсан.