MSports logo
Шинэ Зеландын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 25

  • Шинэ Зеландын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авлаа

    Шинэ Зеландын шигшээ баг Дэлхийн аваргад тоглох эрхээ авлаа.


    Дэлхийн хамгийн их үзэгчтэй №1 спорт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ цаг үед үргэлжлэн явагдаж байгаа.


    2026 онд Хойд Америкийн Канад, АНУ болон Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ-нд нийт 48 улсын шигшээ баг оролцоно. 


    Далайн эргийн бүс дэх орнууд дундаас Шинэ Зеландын шигшээ баг хамгийн эхэнд эрхээ авсан. Энэ нь 2026 оны ДАШТ-ий эрхээ авч чадсан 2 дахь улс боллоо. 


    Шинэ Зеландын шигшээ баг Б хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Фижигийн шигшээ багийг 7:0 харин финалд Шинэ Каледони шигшээ багийг 3:0 харьцаатай хожиж чадсанаар ийнхүү ДАШТ-г зорих тасалбараа авлаа. 


    Шинэ Зеландын шигшээ багийн болон Английн Ноттингхэм клубт дэндүү ганган байгаа довтлогч Chris Wood энэхүү тэмцээнд нийт 9 гоол оруулсан байна. Тэдний хувьд ДАШТ-д өмнө нь 2 удаа ( 1982, 2010) оролцож байсан.