ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн ба Английн шигшээ баг 2 тоглолтоос 2 хожил авсан амжилттай үргэлжлүүлж байна.
Тэдний хоёрдох тоглолт Латвийн шигшээ багийн эсрэг тоглосон ба тэрхүү тоглолт 3:0 харьцаатай өндөрлөсөн.
Энэхүү тоглолтод нэгэн сонин тохиолдол болсон нь Английн шигшээ багт 1992 оноос хойш анх удаа Manchester United, Manchester City болон Liverpool клубүүдээс гарааны бүрэлдэхүүнд багтаж чадсангүй.
Сонирхуулахад 1992 онд хөлбөмбөгийн ертөнцөд:
- Дани шигшээ баг Европ тивийн аварга болсон
- Football League First Division нэрээс Premier League болон өөрчилсөн
- Барселона клуб "Аваргуудын лиг"-т анх удаа түрүүлсэн
- UEFA Europian Cup нэрээс UEFA Champions League болон өөрчилсөн
- Marco van Basten гэмтлийн улмаас зодог тайлах дөхсөн гэх мэт үйл явдлууд өрнөж байсан.