MSports logo
Ш.Энхийн-Од Сан Францискогийн их сургуулийн багт тоглох болсныг албан ёсоор зарлажээ
  • А
    Админ

    6 сарын 14

  • Ш.Энхийн-Од Сан Францискогийн их сургуулийн багт тоглох болсныг албан ёсоор зарлажээ

    NCAA 1-р дивизонд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг болон багийн дасгалжуулагч Крис Герлуфсен Mike Sharavjamts буюу Шаравжамцын Энхийн-Одыг багтаа элсүүлсэн тухай албан ёсоор зарлажээ. Энэ оны NBA-ын Draft-д нэрээ өгөөд байсан Ш.Энхийн-Од дахин нэг жил NCAA-д үлдэхээр нэрээ татаад байсан юм."Сагсан бөмбөгийн өндөр IQ, ерөнхий ур чадвар, авьяас нь түүнийг сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглогч болгох байх. Тэрээр Bay Area дахь монголчуудын томоохон төлөөлөл байх болно" гэж дасгалжуулагч Крис ярьжээ.

    Ш.Энхийн-Од өнгөрсөн жил Дейтоны Их Сургуультай гэрээ байгуулж NCAA 1-р зиндаанд тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.Тэрээр эхний улиралдаа нийт 32 тоглолтод оролцсоны 20-д нь гарааны бүрэлдэхүүнд багтсан бөгөөд 23.1 минут, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбараас бөмбөг авалт дундажласан. Түүнчлэн "Атлантик 10" бүсийн шинэ тоглогчдын бэлэгдлийн шигшээ багт нэрлэгдсэн юм. West Coast Conference бүсдээ өнгөрсөн улирал 5-р байр эзэлсэн San Francisco Dons энэ жил нийт зургаан шинэ тоглогч авсны нэг нь Ш.Энхийн-Од билээ.