MSports logo
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тамирчдын шинэчилсэн чансааг танилцууллаа
  • А
    Админ

    6 сарын 6

  • Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тамирчдын шинэчилсэн чансааг танилцууллаа

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох 2023 оны гурав дахь цуврал тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит болгож Киргизстаны Бишкек хотод зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын бөхчүүд 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтай эх орондоо ирсэн. Дэлхийн бөхийн холбооны зүгээс тэмцээний дараа чансааг шинэчилсэн байна.

    Эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд түрүүлсэн ОУХМ Т.Тулга 3 байр урагшилж жиндээ 7 дугаар байрт орсон бол эмэгтэйчүүдээс 62 кг-ын жинд үзүүрлэсэн МУГТ П. Орхон хамгийн том үсрэлтийг хийж 28 дугаар байраас 19 рүү дэвшжээ. Энэ жилийн “Ranking Series”-ийн хамгийн сүүлийн цуврал тэмцээнд долдугаар сарын 13-16-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Бишкекийн тэмцээний дараа дэлхийн чансаанд Монголын бөхчүүдээс эхний 20 байрт хэн хэрхэн бичигдэв гэдгийг эндээс харж болно.

    Эрэгтэйчүүд:
     57 кг: З.Занабазар нэг шатаар ахиж 4 байр - 38800 оноо
    61 кг: Н.Наранхүү мөн нэг шатаар ахиж 4 байр- 37400 оноо
    65 кг: Т.Тулга 3 байраар урагшилж 7 байр - 37000 оноо
    74 кг: О.Сүлдхүү нэгээр урагшилж 5 байр - 35500 оноо
    79 кг: А.Дөлгөөн 15 байр - 15500 оноо
    92 кг: Г.Ганхуяг нэгээр ахиж 5 байр - 33600 оноо
    125 кг: М.Лхагвагэрэл нэгээр ухарч 3 байр- 52800 оноо
     
    Эмэгтэйчүүд:
    50 кг: Д.Отгонжаргал 2 байр - 45200 оноо
    53 кг: Б.Хулан 3 байр - 56520 оноо
    Б.Болортуяа  5 шатаар ахиж 8 байр - 26100 оноо
    55 кг: Г.Отгонжаргал  хоёроор ухарч 19 байр - 8200 оноо
    Ч.Отгонтуяа мөн хоёроор ухарч 20 байр - 8000 оноо
    57 кг: Э.Даваачимэг 9 байр - 25000 оноо
    59 кг: Б.Эрдэнэсувд нэгээр ухарч 8 байр- 23000 оноо
    62 кг: П.Орхон 9 шатаар ахиж 19 байр - 14400 оноо
    65 кг: Ө.Пүрэвсүрэн 11 байр - 12300 оноо
    68 кг: Э.Дэлгэрмаа 4-өөр ахиж 10 байр- 28400 оноо
    72 кг: Э.Даваанасан 9 байр - 20000 оноо
    76 кг: Г.Ариунжаргал 19 байр - 13000 оноо