MSports logo
Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо
  • А
    Админ

    6 сарын 5

  • Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо

    Талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн 5-р сарын 28-наас 6-р сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Ням гарагт Новак Жокович Перугийн Хуан Пабло Варилласыг ялж, Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн 17 дахь удаагийн шөвгийн наймд шалгарсанаар дээд амжилт үзүүллээ. Тэмцээний Гуравдугаарт эрэмбэлэгдсэн 36 настай Серби теннисчин Ролан Гарросын талбайд 6-3 6-2 6-2-оор өрсөлдөгчөө хожиж,  шөвгийн наймд үлдсэн амжилтыг үзүүллээ. Жокович мөн Их дуулга тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд 23 дахь удаагаа түрүүлж, Надалын амжилтыг гүйцэхээр зорьж байна. Мөн залуу шилдэг тоглогчдын нэг Карлос Алкараз Италийн Лоренцо Мусеттиг хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Гэмтлийн улмаас энэ удаагийн Францын нээлттэй тэмцээнийг өнжсөн 14 удаагийн аварга Надалийн эзгүйд Жоковичийн аваргын төлөөх гол өрсөлдөгч гэгдэж байгаа Испани теннисчин Алкараз ням гаригийн орой 6:3, 6:2, 6:2-оор Мусеттиг буулган авсан юм. Жокович, Алкараз нар хагас шигшээд учраа таарах магадлалтай байна.  Жокович шөвгийн наймд 17 удаа шалгарсан амжилтыг дангаараа эзэмшиж байгаа талаараа "Би үүгээрээ бахархаж байна, гэхдээ миний анхаарал дараагийн тоглолтод аль хэдийн төвлөрсөн байгаа. Би оюун санааны хувьд илүү олон хожиж, тэмцээнд үлдэхийг хичээж байна” гэжээ.

    2016, 2021 онуудад Францын нээлттэй тэмцээн түрүүлсэн хоёр удаагийн аварга Жокович дараагийн шатанд Орос тамирчин Карен Хачановтой тоглоно. 27 настай Хачанов 1-6 6-4 7-6 6-1-ээр харьцаагаар Италийн Лоренцо Сонегог хожсоноор "Их дуулга"д  3 дахь дараалан шөвгийн наймд шалгараад байна.  Харин Дэлхийн чансааг тэргүүлж буй 20 настай тамирчин Алкараз Себастьян Офнерийг 7:5 6:3 6:0-ээр хожсон Грек тамирчин Стефанос Циципастай учраа таарна. Алкараз Австралийн нээлттэй тэмцээнд бэртэл авч, улмаар бэртлээ эдгээж, талбайд буцаж ирснээс хойш Алкараз форм сайтай байгаа юм.  Өмнөх тойрогт Их Британийн номер нэг Камерон Норриг буулгаж авсан Мусеттиг ямар ч төвөгтэйгүйгээр хожсон Алкараз энэ улиралд 26 тоглолтод 24 дэх ялалтаа байгуулаад байна.  "Би дэлхийн номер нэг байх дарамтын талаар бодохгүй байхыг хичээдэг.  Би тенниснээс таашаал авахыг хичээдэг, хүмүүст теннис үзэх дуртай болгохыг хичээдэг. Тоглолтын үеэр би үүнийг л боддог." гэж хэлж байсан удаатай.