2000 оны 12 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, багадаа сахилгагүй хүүхэд байсан. Одоо ам бүл гурвуулаа, эхнэр охины хамт амьдардаг.
2014 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед ангиараа сагсан бөмбөгийн шигшээ байсан болохоор найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх нь таалагдаж, цаашдаа тууштай хичээллэх шалтгаан болсон.
Чөлөөт цагаараа усанд сэлэх, сноубоардоор гулгах, волейбол, хөлбөмбөг, бильярд тоглох дуртай.
Өндөр 180см, 70кг жинтэй, ЕБС-д байхдаа 20 эрэгтэйгээс, 10т жагсдаг байсан.
Коби цувралын пүүзнүүдэд дуртай.
Тахианы махтай ногоогүй хоолонд дуртай.. Ер нь 2-р хоолонд дуртай.
Буруу замаараа алхахаас л айдаг.
Энэ жил дээд лигийн аварга болох зорилготой. Цаашлаад Монгол улсынхаа Сагсан бөмбөгийн амжилт бүрд нь хамт байх.
Амьдралд боловсрол, эрүүл мэнд, гэр бүл чухал гэж үздэг. Бүх ах нараасаа үлгэр дуурайлал авч явдаг.
Сэтгэлээр унасан үедээ ганцаараа суудаг. Мөн гадуур алхаж өөр зүйл бодохыг хичээдэг.