Ирэх 2027 онд БНХАУ-д Азийн хөлбөмбөгийн холбооноос 20 хүртэлх насны азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 31-ээс буюу өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Нийт 11 хэсэгт, гурав гурваар багтсан шигшээ багууд эхний тоглолтоо хийхэд бэлэн болоод байна.
Монголын хөлбөмбөгийн 20 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ
8 сарын 31
Монголын 20 хүртэлх насны хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны “I” хэсэгт Монгол, Гуам, Умард Марианы Арлуудын багуудын хамт багтаад байгаа билээ.
Марко Ражини ахлах дасгалжуулагчтай Монголын багийн үндсэн бүрэлдэхүүнд дуудагдсан 23 тоглогч нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийж, урьдчилсан шатны эхний тоглолтоо өнөөдөр өдөр (8-р сарын 31) 13-н цагаас МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд Хойд Марианы Арлуудын шигшээ багийн эсрэг өрсөлдөөн үзүүлэхэд бэлэн болжээ.
Энэ удаагийн Монгол улсын шигшээ багт Үндэсний Дээд лигийн тэмцээний шилдэг залуу тоглогчдоос гадна Англи, Испани, Япон, АНУ, Герман улсуудад тоглож байгаа 7 тоглогч эх орныхоо төлөө тоглохоор ирээд байна.
Үүний дараагаар хэсгийн хоёр дахь тоглолтоо есдүгээр сарын зургааны өдөр 13-н цагаас Гуамын шигшээ багийн эсрэг МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм. Эх орныхоо талбай дээр тоглох үндэсний шигшээ багтаа амжилт хүсье.
Гэрэл зургийг: Mongolian Football Federation





