MSports logo
The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 28

  • The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3

    Монгол улсын цахим спортын том төлөөллүүдийн нэг The MongolZ баг өнгөрсөн жилийн аваргын цомыг өргөсөн EWC World Cup тэмцээнд шинэ бүрэлдэхүүнтэй амжилттай оролцож шигшээ шатнаас тэмцээнийг өндөрлүүлсэн билээ. Тэгвэл тэдний дараагийн оролцох тэмцээн бол FISSURE Playground 3 байх болно.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3

    Энэ тэмцээн нийт $1,000,000 долларын шагналын сантай бөгөөд 16 баг өрсөлдөх юм. The MongolZ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байгаа бөгөөд Furia, FUT, Legacy, G2, 9z гэх хүчирхэг багуудтай өрсөлдөхөөр байна. FISSURE Playground 3 тэмцээн нь БНХАУ-ын Сужоу хотод есдүгээр сарын наймны өдрөөс эхлэн таван өдрийн турш зохион байгуулагдах юм.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3

    Тэмцээнд оролцож байгаа 16 баг найм наймаар “А” болон “В” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, түрүүлж гурван удаа хожил байгуулсан баг шигшээ шатад шалгарах бол хоёр хожигдсон баг тэмцээнийг өндөрлүүлэх болно.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3

    Одоогоор тэмцээний хуваарь болон багуудын оноолт тодорхой болоогүй байгаа. Нийт оролцож байгаа 16 багуудаас шууд амжилт үзүүлэх, магадгүй түрүүлэх боломжтой гэсэн багууд харагдахгүй байгаа бөгөөд бүх баг амжилт гаргах бүрэн боломжтой харагдаж байна. Саяхан өндөрлөсөн EWC World Cup 2026 тэмцээний гранд финалд шалгарсан FUT, шөвгийн дөрөвт шалгарсан Furia, мөн өнгөрсөн мажор тэмцээний аварга болсон Falcons багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж шөвгийн дөрөвт шалгарсан Legacy багууд хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой. 

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3

    Олон улсын 1xbet брэндийн албан ёсны түнш The MongolZ багийн хувьд шинэ тоглогчид болох Tikuak, DarkMeister нар хэдийнээ өндөр түвшний мэргэжлийн хоёр том тэмцээнд оролцож, том тайзан дээр тоглох туршлага хуримтлуулаад амжсан. Тиймээс тэдний хувьд энэ тэмцээн өөрсдийн ур чадвар, боломжоо харуулах чухал сорилт болох юм. Мөн сүүлийн тэмцээнүүдэд дасгалжуулагчгүй оролцоод байсан The MongolZ баг энэ удаа maaraa-гийн удирдлага дор амжилт үзүүлэх бүрэн боломжтой харагдаж байгаа юм.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн FISSURE Playground 3