Дорнод бүсийн Плэй-Оффын эхний шатны өрсөлдөөнд Индиана Пэйсерс, Нью Йорк Никс багууд ялалт байгуулж хоёрдугаар шатанд учраа таарлаа Хойд Америкийн сагсанбөмбөгийн лиг NBA-ийн плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр дорнод бүст 3-2 харьцаатай явсан багуудын цувралыг дуусах эсхүл, 3-3 болгож тэнцүүлэх чухал тоглолт болж өнгөрлөө.
Өмнөх тоглолтод талбай дээр хожил байгуулсан Милауки Бакс Индиана хотын талбайд зочлон тоглолоо. 3-2 харьцаатай байсан тоглолтод Милауки Бакс хож эсвэл гэртээ харьж улирлыг дуусгах хүндхэн тоглолт боллоо. Тус тоглолтод Дамиан Лиллард оролцов. Гэвч тоглолтын эхнээс талбайн эзэд тоглолтыг гартаа авч эхний хагаст 12 онооны зөрүүтэй эхлүүлж, улмаар гурав болон дөрөвдүгээр үед илүүрхэж 120-98 харьцаатай ялалт байгуулав. Ийнхүү дорнод бүсийн хагас шигшээд шалгарсан нь сүүлийн 10 жилд анх удаа плэй-оффт ялалт байгуулсан тохиолдол болжээ.
Милауки Бакс 98-120 Индиана Пэйсерс /4-2/