Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн SG Apes багийн гол тоглогчид болох М.Өлзий-Орших, Б.Тулуй нарт гадны лигт тоглох санал ирсэн байна. Гэхдээ энэ улиралд шууд биш бөгөөд ирэх улирлаас тоглуулах санал гэнэ. Одоогоор аль улсын ямар лиг гэдэг нь тодорхойгүй байгаа ч манай тамирчид гадны лигүүдийн хараанд өртөөд эхэлжээ.
Багийн ахлагч, өнгөрсөн жилийн MVP М.Өлзий-Орших энэ улиралд 10.8 оноо, 3.7 дамжуулалт, 2.3 самбар, 3.1 бөмбөг таслалт, 0.6 хаалт дунджилж байна. Мөн тэрбээр алсын зайнаас 28.6%, дундын зайнаас 41.9% тай довтолжээ.
Б.Тулуйгийн хувьд 13.5 оноо, 3.5 самбар, 1.1 дамжуулалт, 0.9 бөмбөг таслалт дунджилж алсын зайнаас 25.7%, дундын зайнаас 56%-тай довтолж байна.
SG APes багийн хувьд өчигдөр Дархан Юнайтад багийг хожсоноор 6 хожил, 6 хожигдолтойгоор хүснэгтийн 5-р байранд эрэмбэлэгдэж байна.
Та бүхэн Үндэсний дээд лигийн багуудын хуваарь, амжилтын хүснэгт, тоглолтын boxscore, тамирчдын дундаж үзүүлэлт зэрэг бүхий л мэдээллийг Msports.mn болон Msports апп-аар дамжуулан цаг алдалгүй авах боломжтой.