MSports logo
Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа
  • Э
    Эрмүүн

    12 сарын 30

  • Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа

    Хагасайн өдрийн өглөө болсон Финикс Санс болон Даллас Маверикс тоглолтын үеээр талбай дээр зодоон болж Нажи Маршалл, Юсуф Нуркич нар талбайгаас хөөгдсөн билээ. Тэгвэл NBA уг асуудалд маш хурдан шийдвэр гаргаж Маршаллийг мөнгөн торгууль бус харин дөрвөн тоглолтоор шийтгэх бол түрүүлж гар хүрсэн Нуркичийг сонирхолтой нь нэг тоглолтоор бага буюу гурван тоглолт тоглох эрхийг хасах арга хэмжээг тус тус авсан байна. Харин зодооныг улам турхирсан гэдэг асуудлаар ПЖ Уашингтоныг нэг тоглолтоор шийтгэж ээ.

    Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа

    NBA-н зүгээс Маршаллд нэг тоглолтоор илүү шийтгэх болсон шалтгаан нь хоёр тоглогч талбайгаас хөөгдөж гараад хувцас солих өрөө рүү явах замд Нажи ахин зодоон үүсгэх зорилгоор Нуркичруу дайрсан байна. Мөн талбай дээр гараа зангидаж байгаад яг шанаадах үйлдэл гаргасан нь илүү шийтгэл ноогдуулахад хүргэсэн байна.

    Тус тоглолтын гурав дугаар үед Нуркич довтлох үедээ Гаффордын яг эрүү тус газар нь маш хүчтэй тохойдож улмаар довтолгооны алдаа авч хамгаалалтын байрлал руу буцаж байх үед Маршалл ардаас нь ямар нэгэн юм хэлэх үед Нуркич буцаж очин маргалдсан. Нуркичийг ирмэгц Маршалл өөрөөсөө түүнийг холдуулах зорилгоор цээж рүү нь түлхэх үед Нуркич зөрүүлээд шууд нүүрэн тус газар нь алгадсан.

    Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа

    Маршалл ч хариуд нь зүгээр байлгүй гараа зангидаж байгаад цохих оролдлого хийсэн ч Нуркич цохилтыг нь гаргаж шүргээд л өнгөрч харагдсан.

    Тус үйл явдалын дараа Нажи, Нуркич, Уашингтон гурав хөөгдөж тоглолтын үр дүн Далласын талд 98-89 харьцаатайгаар шийдэгдсэн билээ.

    Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа

    Маршаллд Нуркичаас илүү тоглолтоор шийтгэх болсон бас нэгэн шалтгаан нь Нажи ордоноос хөөгдөж гараад тун удалгүй өөрийн X хаягтаа Нуркичийг цохиж буй зургаа оруулсан нь тус үйл явдалд огт гэмшээгүй байна гэж тайлбарласан байна. Гэхдээ хэсэг байлгаж байгаад мань нөхөр буцаагаад устгасан байна лээ.

    Зодоон хийж талбайгаас хөөгдсөн Маршалл, Нуркич нар шийтгэл амслаа