MSports logo
Д’Анжело Расселл Брүүклин Нэтс багт солилцоогоор эргэн ирлээ
  • Э
    Эрмүүн

    12 сарын 30

  • Д’Анжело Расселл Брүүклин Нэтс багт  солилцоогоор эргэн ирлээ

    Лос Анжелес Лэйкэрс баг Д’Анжело Расселл, Максвэлл Левис болон 2027, 2030, 2031 онуудын драфтын 2-р тойргийн 3 сонголтоо Брүүклин Нэтс баг руу солилцоогоор явуулж Дориан Финней-Смит болон Шэйк Милтон нарыг багтаа авлаа. 


    Д’Анжело Расселл Брүүклин Нэтс багт  солилцоогоор эргэн ирлээ

    Расселл нь 2015 оны драфтын 2-р сонголтоор сонгогдсон байдаг. Тэрээр энэ улирал 12.4 оноо, 2.8 сба, 4.7 оновчтой дамжуулалтыг 26.3 минутад дунджлаад байна. 28 настай холбон тоглогч нь 2017-19 онуудад Брүүклин Нэтс багт тоглон анхны бөгөөд цорын ганц удаа Бүх Оддод сонгогдож байсан билээ.

    Уг солилцоогоор Лэйкэрс баг нь 3 онооны шидэлт болон хамгаалалтыг хослуулсан Финней-Смитийг багтаа нэгтгэсэн юм. Өдгөө 31 настай тоглогч нь 2023 оны 2 сард Мавэрикс-Нэтс багуудын Каяри Өрвингийн солилцоогоор Нэтс багт ирсэн бөгөөд энэ улирал 10.4 оноо, 4.6 сба дунджлан болон аркны ардаас 43.5% болох карьерийнхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байгаа билээ. Тэрээр мөн өндөр түвшний жигүүрийн хамгаалагч гэдгээрээ олонд танигдсан байдаг. 


    Д’Анжело Расселл Брүүклин Нэтс багт  солилцоогоор эргэн ирлээ

    Лэйкэрсийн ерөнхий менежер “Энэхүү солилцоогоор бид Дориан Финни-Смитийн бие бялдар, хатуужил, элит шидэлтийг багтаа нэмж байгаадаа баяртай байна. Мөн Шэйк Милтоны тоглолтын арга барилыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд энэхүү 2 тоглогчоо хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд тоглуулахдаа баяртай байна.” гэж мэдэгдэв.

    Дасгалжуулагч Ж.Ж. Редик багийн бүрэлдэхүүн дэх байрлалын олон талт болон хатуу ширүүн байдлууд нь франчайзыг бүрэн болгоход хэрэгтэй шинж чанарууд гэж “номлоод” байгаа билээ. Мөн Лэйкэрс баг нь цалингийн цэс болон нэмэлт татварын дарамтаас салж нийт $15 сая хэмнэх юм. Финней-Смит ирэх улирал $15.4 саяын гэрээний эрхтэй байгаа билээ. Тэрээр мөн 2020-21 улиралд Редикийн хамтаар Даллас Мавэрикс багт тоглож байсан. 


    Расселын дуусахад дөхөж буй гэрээ нь Нэтс багт драфтын эрх мөн цалингийн цэсээ цэвэрлэх боломжуудыг олгож байгаа билээ. Уг баг нь ирэх 7 жилд драфтад нийт эхний тойргийн 15, хоёрдугаар тойргийн 16 – нийт 31 сонголттой бөгөөд мөн ирэх улиралд $60 сая цалингийн сул цэстэй орох юм.

    Энэ сарын эхээр Нэтс баг Дэннис Шрөдэрийг Голдэн Стэйт Уарриорс руу хоёрдугаар тойргийн 3 сонголтын эрхээр сольсон.

    Редикийг ирэх хүртэл энэ улирлын эхний 8 тоглолтод гарааны тоглогчоор тоглосон боловч дараагийн 5 тоглолтын 4-т нь хожигдсоны дараа гараандаа өөрчлөлт оруулсан юм. Гэсэн ч түүний сэлгээнээс үзүүлэх хувь нэмэр буурсангүй. Энэ сард тэрээр 13.2 оноо, шидэлтийн 43.2%, 3 онооны 38.6% үзүүлээд буй өмнөх саруудтай харьцуулахад өндөр байгаа юм (11 сар 12.5, 41.7%, 32.5% - 10 сар 10.8, 36.7%. 25%). 

    quote

    “Бид Расселыг хоёр дах удаагаа бидэнтэй хамт алба хашин гайхалтай мөчүүдийг хуваалцаж талбай дээр хамт хүрсэн ололт амжилтуудад нь баярлаж талархаж байна. Түүнд болон Максвэлл Лэвис нартаа тэдний Брүүклин дэх хичээл зүтгэлд нь өндрөөс өндөр амжилт хүсье” – Роб Пелинка.

    Хэдий Расселын нэр 2 сард солилцооны цуурхалд өртөх болсон ч тэрээр өмнөх улирлыг хүчтэй эхлүүлж 18.0 оноог 45.6% шидэлтийн хувьтай дунджлан аркны ардаас 41.5%- тай 226 шидэлт амжилттай гүйцэтгэж Лэйкэрс багийн 3 онооны рекордыг шинэчилсэн билээ. Рассел сүүлийн 7.5 жилд ийнхүү нийт 5 солилцооны нүүр үзээд байна. 


    Өдгөө 22 настай довтлогч Лэвис 2023 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголт бөгөөд энэ 7 тоглолтод 4.1 минут дунджлаад байгаа билээ.

    Милтон нь 28 настай, энэ улирал 7.4 оноо, 1.9 сба, 2.4 оновчтой дамжуулалт дунджлаад байгаа бөгөөд ирэх улирал $3 сая, 2026-27 улиралд $3.3 саяын авлагатай юм.

    Милтон нь ийнхүү сүүлийн 11 сар 3 дах солилцоо, сүүлийн 2 жилд 6 дах багийн нүүрийг үзэж байна.