MSports logo
Плэй-Офф: Шуугиантай явсан Өрлиг нэгтгэсэн Бродерс, эхний шатанд хожигдож үзээгүй Металлтай
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 11

  • Плэй-Офф: Шуугиантай явсан Өрлиг нэгтгэсэн Бродерс, эхний шатанд хожигдож үзээгүй Металлтай

    Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирлын Плэй-Оффын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн Дэд аварга Бишрэлт Металл баг, Клеантони Өрлигөөр хүчээ зузаатгасан Завханы Ах дүүстэй эхний шатанд таарсан. Цувралын эхний тоглолт өнгөрсөн ням гарагт явагдаж, эцсийн мөчид 83-79 харьцаатй Бишрэлт Металл багийн давамгайллаар өндөрлөсөн. Өнөөдөр 20:40 цагаас цувралын 2 дахь тоглолт Дээд лигийн талбайд явагдана.


    Плэй-Оффын өмнө гарсан өөрчлөлтүүд:


    Бишрэлт Металл багийн хувьд улирлын үндсэн бүрэлдэхүүндээ ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Тэд Девон Скотт болон Байрон Уэсли нартайгаа энэ жилийн өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээр болсон. Харин Завхан Бродерс багийн хувьд өнгөрсөн гурван улирлын турш хамт зүтгэсэн Даймонд Стөүнтэй хийсэн гэрээгээ өндөрлүүлж, хоёр жилийн өмнө BCH Knights багт нэгдэж байсан АНУ-ын тоглогч Клеантони Өрлиг багтаа нэгтэсэн. Мөн өнгөрсөн тоглолтод тэдэнд том гарз тохиосон нь Маккензи Мүүр тоглолтын шийдвэрлэх үед гэмтэл авч талбайд дахин гараагүй юм. Өнөөдөр тэр эргэн ирэх нь эргэлзээтэй.



    ЗАВХАН БРОДЕРС VS БИШРЭЛТ МЕТАЛЛ


    Плэй-Офф: Шуугиантай явсан Өрлиг нэгтгэсэн Бродерс, эхний шатанд хожигдож үзээгүй Металлтай

    Плэй-Оффын эхний тоглолтын статистик үзүүлэлтүүд


    Цувралын эхний тоглолтод Бишрэлт Металл баг хоёр дахь боломжоор авсан оноогоор 18-10 харьцаатай илүүрхсэн бол Завхан Бродерс баг эсрэг багийн бөмбөг алдалтаас авсан хурдан довтолгоогоор 11-6 буюу 5 оноогоор илүүрхжээ. Хурдан довтолгоогоор Бишрэлт Металл 19, Завхан Бродерс 15 оноо тус тус авсан байна. Сэлгээний оноо авалтаар Бишрэлт Металл 33-10 харьцаатай илүүрхсэн нь тоглолтын гол хожлын шалтгаан болжээ.

    Бишрэлт Металл баг

    Нийт самбар: 48 /Девон Скотт 14/

    Довтолгооны самбарт: 14 /Т.Ууганбаяр 5/

    Хамгаалалтын самбарт: 34 /Девон Скотт 12/

    Дамжуулалт: 24 /Т.Ууганбаяр 13/

    Бөмбөг таслалт: 5 /Т.Ууганбаяр 3/

    Алсын зайн шидэлт: 27/7 25.9% /Б.Уэсли 3/5/

    Дундын зайн шидэлт 44/24 54.5% /Б.Уэсли 8/11 /

    Нийт довтолгоо: 71/31 43.7%-тай

    Талбай дээр Т.Ууганбаяр +3, Үр ашигтай байдлаар Девон Скотт +33 гэсэн үзүүлэлттэй тогложээ.


    Завхан Бродерс баг

    Нийт самбар: 42 /М.Мүүр 10/

    Довтолгооны самбарт: 16 /У.Чингүүн 5/

    Хамгаалалтын самбарт: 26 /М.Мүүр 9/

    Дамжуулалт: 17 /М.Мүүр 8/

    Бөмбөг таслалт: 9 /Б.Энх-Амгалан 3/

    Алсын зайн шидэлт: 41/9 22.0% /14/4 Б.Энх-Амгалан/

    Дундын зайн довтолгоо: 16/34 47.1% /15/7 У.Чинүүн /

    Нийт довтолгоо: 75/25 33.3%-тай

    Талбай дээр үр ашигтай байдлаар М.Мүүр +22 үзүүлэлттэй тогложээ.