MSports logo
The MongolZ баг Плэй-Оффын шатанд шалгарч, HLTV-д чансаа ахилаа
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 11

  • The MongolZ баг Плэй-Оффын шатанд шалгарч, HLTV-д чансаа ахилаа

    ESL Pro League S21-ийн хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр өндөрлөнө. Манай The MongolZ багын хувьд өчигдөр Францын 3DMAX багийг 2-0-оор буулган авснаар ESL Pro League S21 тэмцээний хасагдах шатанд оролцох эрхээ авсан. Улмаар $18,000-ын шагналаа баталгаажууллаа.

    Өнөөдөр болох 3 тоглолтын дараагаар Плэй-Оффын оноолт тодорхой болно. Плэй-оффын тоглолтууд 3-р сарын 13-нд эхлэх ба Финалын тоглолт 16-нд явагдаж энэ удаагийн тэмцээн өндөрлөнө.

    Хасагдах шатны тоглолтууд Best of 3 журмаар явагдана. Мөн гуравдугаар байрны төлөөх тоглолт гэж байхгүй ба түрүүлсэн баг $100,000-ын шагнал авах юм.

    quote

    The MongolZ баг Плэй-Оффт шалгарснаар HLTV-ын чансаанд 418 оноотой болж 6-р байр луу дэвшлээ.