Монголын сагсан бөмбөгийн багууд сүүлийн жилүүдэд Европ дасгалжуулагчаар удирдуулах тохиолдол нэлээдгүй болсон. Өнгөрсөн хоёр улирлын аварга цол хүртсэн багуудын хувьд:
2022/23 - Эрдэнэт Майнерс (Vassilis Fragkias)
2023/24 - Хасын Хүлэгүүд (Željko Vasiljević) гэсэн Европ дасгалжуулагч нараар удирдуулж лигийн аваргын цомыг хүртсэн билээ.
Харин энэ жишгийн дагуу Сэлэнгэ Бодонс баг Серби дасгалжуулагч Predrag Stojancev-тэй гэрээ байгуулан улирлыг эхлүүлсэн ба одоогоор тэд хүснэгтийн 2-р байранд 10-6 амжилттай бичигдэж байна.
Сэлэнгэ Бодонс багийн удирдлагууд энэхүү шийдвэрээ амжилттай гэж үзэн тэд Predrag Stojancev дасгалжуулагчтай 3 жилийн гэрээний сунгалт хийсэн байна. Багийн эзэн Л.Наранбаатар:
“Клубийн тогтвортой хөгжлийн төлөө Predrag Stojancev дасгалжуулагчтай урт хугацаанд хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэжээ. Мөн бас нэгэн сайхан мэдээ нь Сэлэнгэ Бодонс баг 2025 онд өөрсдийн сагсан бөмбөгийн академи байгуулах болсон байна.