Волейболын Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болж өндөрлөнө. Харин энэ өдөр Дээд лигийн түүхэн дэх нэгэн сонирхолтой амжилт эвдэгдэх боломжтой болж байна. Тодруулбал олон жилийн түүхт Хасу Мегастарс клуб өнөөдөр хожил байгуулбал 12 дараалан ялалт байгуулах буюу түүхэн дэх хамгийн олон тоглолт дараалан хожил байгуулсан баг болж бүртгэгдэх нь ээ.
Өнөөдөр Хасу Мегастарс Дээд лигийн бүх цаг үеийн рекордыг эвдэх үү?
1 сарын 9
Өнөөдрийн байдлаар лигийн түүхэн дээд амжилт нь 11 дараалан хожил байгуулсан байдаг. өмнөх амжилтыг Хасу Мегастарс клуб мөн эзэмшдэг байсан бол энэ жил SG Hawks баг мөн улирал эхэлснээс хойш нэг ч ялагдал амсалгүй 11 дараалан ялсан ч Хасу Мегастарс клуб 12-р сарын 17-нд 3-2 харьцаатай буулган авч тэдний цувралыг зогсоосон. Тэгвэл өнөөдөр Хасу Мегастарс дахин SG Hawks багтай 19:30 минутаас тоглоно. Мөн улиралд хоёр баг улиралд 1-1 харьцаатай байгаа ба өнөөдөр хожсон баг нь нэгдүгээр байраар шалгарах хариуцлагатай тоглолт болох нь ээ.
Хасу Мегастарс Клубын сүүлийн 11 хожил:
Хасу Мегастарс Клубээс энэ улиралд:
Довтлогч С.Эвгений нэг тоглолтод дунджаар 26.8 оноогоор багтаа тусалж байгаа ба үүнээс 23.3-ыг нь довтолгоогоор, 1.9-ыг нь давуулалтаар, 1.6-г нь хаалтаар авч байна.
Мөн энэ жил эргэн Хасу-д нэгдсэн Б.Баярсайхан нэг тоглолтод дунджаар 24.5 оноо дунджилж байгаагаас 19.8-ыг нь довтолгоогоор, 1.8-г нь хаалтаар авахын хажуугаар 3 хаалт дунджилж байгаа гэсэн үзүүлэлттэй байна.
Энэ жилийн багаа олон тоглолтод сэргээж, хожил байгуулахад нөлөөлж буй гол тоглогчдын нэг С.Нямсүх нэг тоглолтод 23.1 оноо дунджилж байна. Үүнээс 19.8-ыг нь довтолгоогоор, 2.5-ыг нь хаалтаар, давуулалтаар 0.9 оноо авч байна гэсэн үзүүлэлтийг манай Msports.mn-ий статистик дундаж үзүүлэлт гаргажээ.
Өнөөдөр өрсөлдөх SG Hawks багийн дундаж үзүүлэлт болон Хасу Мегастарстай клубтэй хийсэн тоглолтуудын статистикийн msports.mn-ийй ТЭМЦЭЭН цэснээс болон ЭНД дараад шууд харах боломжтой.