Хүндийн өргөлт гэлтгүй, Монголын спортын салбарт тэсвэр тэвчээр, тууштай, дайчин чанараараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГТ М.Анхцэцэг олон жил үнэнчээр хичээллэсэн хүндийн өргөлтийн спортоосоо зодог тайлж буйгаа олон нийтэд хэлжээ. Тэрбээр саяхан Дэлхийн аваргаас 5 дахь медалиа хүртэж, Монголын спортын түүхийн хуудсанд ДАШТ-ээс таван медаль хүртсэн гэх гайхалтай амжилтыг өөрийн нэр дээр тамгалсан юм.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
- 2017 оны ДАШТ - Хүрэл
- 2019 оны ДАШТ - Хүрэл
- 2021 оны ДАШТ - Алт
- 2022 оны ДАШТ - Мөнгө
- 2024 оны ДАШТ- Мөнгө
Олимп:
- 2016 оны Риод шагналт 8-р байр
- 2020 ны Токиод шагналт 4-р байр
- 2024 оны Францын олимпод 10-р байруудыг тус тус эзэлсэн билээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс
- 2016 оны Аварга
- 2019 оны Мөнгө
- 2021 оны Хүрэл
- 2022 оны Аварга
- 2023 оны Хүрэл зэрэг томоохон амжилтуудыг үзүүлсэн билээ.
Тэрбээр өөрийг нь үргэлж дэмждэг байсан нөхрийнхөө жүжигчний ажлаа хийхэд нь асуудалгүй арыг нь дааж, гэр бүлдээ анхаарал хандуулахаар болсон гэдгээ хэлсэн ба зодог тайлахад эрүүл мэнд, бэртэл гэмтэл нөлөөлсөн байх магадлалтай.
Олон жил Монголчуудаа баярлуулж огшоож, нэгдүүлж чадсан алтан охиндоо амьдралд нь хамгийн сайхныг хүсье