Миннеоста Тимбервулвс багийн лидер энэ улиралд нэлээдгүй хэд хэдэн удаа NBA-д торгууль төлөөд амжлаа. Түүнийг энэ удаа бүр 75,000$ мөнгөн дүнгээр торгосон ба шалтгаан нь "олон нийтэд шүүгчдийг шүүмжлэхдээ ёс бус хэллэг ашиглаж, зохимжгүй үгээр доромжилсон" гэсэн байна.
Энтони Эдвардс энэ улирлын ээлжит мөнгөн торгуулиа амслаа
12 сарын 24
Тодруулбал, өнгөрсөн ням гариг өдөр Голден Стейт Уарриорстой тоглож 113-103 харьцаатай талбай дээрээ ялагдал хүлээсэн билээ. Тоглолтын дараа Эдвардс:
"Тэд /шүүгчид/ хараал идсэн дэндүү аймшигтай байлаа. Бүх эмэгтэй шүүгчдээс бусад нь бүгдээрээ адилхан шүү! Гэхдээ ялангуяа тэдний дундаас хоёр нь бүр ч аймшигтай. Тэд биднийг яг адилхан шалтгаанаар алдаа үлээдэг ч Уарриорсд яг тийм шалтгаанаар үлээдэггүй өнгөрөөдөг. Энэ бол арай дэндүү!" "Энэ ялгавартай шүүлтийнхээ тухай манай дасгалжуулагчтай эсвэл надтай ярилцахаас эрс татгалздаг. Би тэдэнд "танар арай буруу шүүлт явуулаад байгаа юм биш үү" гэж хэлсний төлөө надад техникийн алдаа өгсөн. Хэт мэдрэмтгий, эмзэг шүүгчид их болж ээ. Тэд намайг болон Рандл бид хоёрыг өрсөлдөгч багаасаа илүү хүчтэй байсны төлөө бидэнд алдаа өгч байна. Тийм ээ, би үдэш бүр тоглоход шүүгчдийг ингэж л мэдэрч байна.
Тухайн тоглолтыг Sean Wright, Sean Corbin болон Simone Jelks нар шүүсэн байдаг.
Эдвардс тухайн тоглолтод ердөө 4 удаа торгуулийн шидэлт шидсэн нь түүнийг ингэж хэлэхэд хүргэсэн бололтой. Гэхдээ ерөнхийд нь харахад Миннесота багаараа 25 удаа торгуулийн шугамын ард зогссон бол Уарриорс 23 удаа гээд тийм ч их ялгаа үүсээгүй байна. Гол асуудал нь шүүгчид Эдвардсд гол ач холбогдол өгч түүний эсрэг ажиллаад байгаа талаар гомдлоод байгаатай холбоотой.
Тэрээр ердөө хоёр долоо хоногийн өмнө буюу 12-р сарын 8-нд яг Уарриорсын эсрэг тоглолтод NBA-ийн зүгээс 25,000$ торгууль авсан ба шалтгаан нь ёс бус үг хэллэг ашигласан гэхдээ шүүгчдийг шүүмжлээгүй гэсэн утгаараа арай бага мөнгөн торгууль ноогдуулж байж.
Харин таван долоо хоногийн өмнө 11-р сарын 17-нд Эдвардс Сакраменто Кингс багийн хөгжөөн дэмжигч руу "дунд хуруу" гаргаж 35,000$ торгууль амссан билээ. Ингээд нийтдээ тэрээр сүүлийн сарын хугацаанд 135,000$ мөнгөн дүнгээр торгуулж байгаа бөгөөд энэ нь монгол төгрөгөөр ойролцоогоор 460,000,000 төгрөг юм.
Anthony Edwards talked about the officiating for the entirety of his postgame media. Here's a piece of what he said. pic.twitter.com/Nehp43N3ex
— Dane Moore (@DaneMooreNBA) December 22, 2024