МУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, будагтай талбайн хамгаалалтыг үлэмж нэмэгдүүлж байсан Ганхуяг арслангийн хүү Дөлгөөн Азийн BCL лигт Бишрэлт Металл багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ.
Бишрэлт Металл багийн хувьд лигт дундаж өндөрөөрөө хойгуур байрт бичигддэг, тэгвэл 203 см өндөр, NCAA-д тоглодог самбарын тоглогч тэдэнд тус болох нь гарцаагүй.