MSports logo
Парис 2024: ОУХМ О.Есүгэн 10м хийн урт бууны дасгалд 18-р байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • Парис 2024: ОУХМ О.Есүгэн 10м хийн урт бууны дасгалд 18-р байр эзэллээ

    Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй ОУХМ О.Есүгэн  43 тамирчинтай өрсөлдөж, 627.6 оноотойгоор 18-р байранд шалгарлаа.

    Токиогийн олимпод тус төрөлд өрсөлдөхдөө 624.0 оноотойгоор 24-р байр эзэлж байсан амжилтаа ахиулж чаджээ.

    Түүний төрөлд БНСУ-ын тамирчин 634.5 оноотойгоор нэгдүгээр байраар шалгарсан ба тус оноо нь хэсгийн шатний өрсөлдөөний Олимпын цоо шинэ рекордыг тогтоосон байна. Тэмцээний финалын шатанд Норвеги, Швейцарь, БНХАУ, Энэтхэг, Казакстан, АНУ, Франц зэрэг улсуудын тамирчид шалгарсан байна.