MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Л.СОСОРБАРАМ ИСПАНИЙН ТАМИРЧИН ТОРО СОЛЕРИЙГ ЯЛЖ ШИГШЭЭ 16-Д ШАЛГАРЛАА
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: ОУХМ Л.СОСОРБАРАМ ИСПАНИЙН ТАМИРЧИН ТОРО СОЛЕРИЙГ ЯЛЖ ШИГШЭЭ 16-Д ШАЛГАРЛАА

    Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам D хэсэгт Испанийн бөх Торо Солер Арианетэй учраа таарч барилдлаа. Тэрбээр өрсөлдөгчөө даралтад оруулж, 20 секунд өнгөрснөөр тэмцээний эхний ялалтаа байгуулж шигшээ 16-д шалгарлаа.

    Ийнхүү өмнөх олимпын 5-р байрын эзэн Унгарын тамирчин Папп Рекатай шигшээ 8-д шалгарахын төлөө удахгүй барилдана. Река нь дэлхийн чансаанд 6-р байрт эрэмбэлэгддэг өдгөө 28 настай. Энэ оны Португалын Гран Прид мөнгөн медаль, Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Абу Дабид болсон ДАШТ болон Токиогийн Гранд Сламд тус тус тавдугаар байр эзэлж байсан юм.
    Өмнө нь 2023 оны Токиогийн Гранд Сламд Л.Сосорбарам Папп Рекатай хүрэл медалийн төлөө барилдаж, Иппон үнэлгээгээр ялж байсан удаатай.