MSports logo
Эмэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн эхний тойрогт дөрөвдүгээр байр эзэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Эмэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн эхний тойрогт дөрөвдүгээр байр эзэллээ

    БНХАУ -ын Ханжоу хотод зохиогдож буй 19 дэхь удаагийн Азийн Наадамд усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд эхний тойрогт 57:20 амжилттайгаар дөрөвдүгээр байр эзэллээ. Түүний дээр Хятад улсын тамирчин 54.72 амжилттайгаар нэгдүгээр байр эзэлсэн бол Хонгконг, Казакстаны тамирчид араас нь шалгарсан байна. Тэрээр өчигдөр эмэгтэйчүүдийн 200м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд урьдчилсан гараанд 2:00.89 минутын амжилт үзүүлж гараандаа 3-р байр эзэлж манай усанд сэлэлтийн түүхэнд анх удаа Азийн наадмын финалын шатанд шалгарсан юм.