MSports logo
Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
  • Э
    Энхмандах

    9 сарын 25

  • Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.

    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 31 тамирчин, багийн 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртэж 2 өдрийн байдлаар 1 мөнгө, 3 хүрэл медальтай 16-р байрт эрэмблэгдэж байна.  

     

    1.      Сагсанбөмбөг 3х3 төрөл

    15.30 минутаас C хэсгийн эхний тоглолтоо Монгол улсын баг Хонгконгийн багтай тоглож 21-15 харьцаатай хожиж эхний хожлоо авлаа. Дараагийн тоглолт маргааш буюу 2023.09.26-ны 18.15 минутаас Жорданы багтай тоглоно. Холбоотой мэдээ https://msports.mn/posts/cd4bafff-3c80-44a8-90f6-a18352b71f56  

    2.      Усанд сэлэлт

    10.00-12.00 цагийн хооронд манай усанд сэлэлтийн баг тамирчид урьдчилсан гараанд уралдаж эмэгтэйчүүдийн 200м чөлөөт сэлэлтийн төрөлд оролцсон Б.Энххүслэн МУ-ын усанд сэлэлтийн түүхэн амжилтыг гаргаж анх удаа Азийн наадамд финалын уралдаан шалгарсан. Ингээд 19.48 минутад финалын уралдаанд болж 8-р байр эзэллээ. Холбоотой мэдээ https://msports.mn/posts/00a6f683-ae0d-474e-9910-4152ed03e363  

    3.      Бокс

    16.30 цагт эрэгтэйчүүдийн 71кг жинд өрсөлдсөн Б.Төгөлдөр шүүгчийн шийдвэрээр Афганистаны тамирчин Nooristani Mohammad Khaibar-ыг ялж шөвгийн 16-д шалгарсан. 

    20.30 цагт Эрэгтэйчүүдийн 51кг жинд өрсөлдсөн О.Өнөболд Казакстаны тамирчин Bibossinov Saken-д 5-0 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    4.      Гандбол

    16.00 цагт Монгол улсын баг Саудын арабын багтай тоглож 45-15 харьцаагаар хожигдож хэсгийн 2 дахь хожигдлоо амссан байна. 

    5.      Жудо бөх

    Өнөөдөр жүдо бөхийн төрлийн эмэгтэй 3 эрэгтэй 2 жингийн барилдаанууд явагдаж эмэгтэйчүүдийн 57кг-ийн жинд барилдах байсан Л.Энхрийлэн жиндээ орж чадалгүй харамсалтайгаар хасагдсан. 

    Эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд өрсөлдсөн М.Ичинхорлоо эхний тойрогт Казакстаны тамирчин Kuyulova Esmigul-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    Эмэгтэйчүүдийн 70кг-ийн жинд барилдсан Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт Непалийн тамирчин Shrestha Punam-ын цэвэр ялж, 2-р тойрогт Тажекстаны тамирчин Mun Songhui-д цэвэр ялагдаж дагах барилдаанд Ираны тамирчин Barbat Maryam-ийг цэвэр ялж хүрэл медалын төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө эзэн орон БНХАУ-ын тамирчин Feng Yingying-тай барилдаж цэвэр ялагдсанаар 5-р байр эзэллээ. 

    Эрэгтэйчүүдийн 81кг-ийн жинд өрсөлдсөн Н.Болор-Очир эхний тойрогт Филлипиний тамирчин Ferrer John Viron-г цэвэр ялж, 2-р тойрогт Япон улсын тамирчин Oino Yuhei-д цэвэр ялагдаж, дагах барилдаанд Үзбекстаны тамирчин Sobirov Muso2д цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    Өнөөдрийн жүдо бөхийн ганц хүрэл медалийг 73кг-ийн жинд өрсөлдсөн гавьяат тамирчин Ц.Цогтбаатар хүртсэн бөгөөд тэрээр шөвгийн 16-д Камбожийн тамирчин Uno Shintaro-д цэвэр ялж, шөвгийн 8-д БНХАУ-ын тамирчин Qingdaga-д цэвэр ялж зооны аваргын төлөө Үзбекстаны тамирчин Yuldoshev Murodjon-д харамсалтайгаар  https://msports.mn/posts/f510179f-931f-4c1d-bfaa-a288bb495537 ялагдаж хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Shamshayev Daniyar-ийг цэвэл ялж Монголын багийн 4 дэх медалийг авсан. 

    6.      Шатар

    Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ 3-р тойргийн тоглолтод Бангладешийн тамирчин Hossain Enamul-д хожигдож, 4-р тойрогт ялсанаар 4 тойргийн дараах байдлаар 2 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. , их мастер С.Билгүүн 3-р тойрогт Казакстаны тамирчин Markov Mikhail-г хожиж, 4-р тойрогт БНХАУ-ын их мастер Bu Xiangzhi-тай тэнцсэнээр 2.5 оноотой 4-р тойргын тоглолт өндөрлөлөө. 

    Эмэгтэй ганцаарчилсан төрөлд их мастер Б.Мөнгөнтуул 3-р тойрогт Тайландын Chuemsakul Sarocha-г хожиж, 4-р тойрогт Үзбекстаны тамирчин Omonova Umida-д хожигдож, их мастер Т.Мөнхзул 3-р тойрогт Ветнамын тамирчин Vo Thi Kim Phung-д хожигдож 4-р тойрогт Филлипиний тамирчин Frayna Janelle Mae-тай тэнцсэнээр тус бүр 2 оноотой 4-р тойргийн тоглолтоо дуусгалаа. Маргааш 5 болон 6-р тойргийн тоглолттой. 

    7.      Буудлага

    Эрэгтэйчүүдийн 10м хийн гар бууны дасгалд өрсөлдсөн Н.Баяраа 630.4 оноогоор 6-р байрт, Б.Эрхэмбаяр 622.3 оноогоор 34-р байрт, Ц.Мөнх-Эрдэнэ 611.4 оноогоор 52-р байрт тэмцээнээ дуусгалаа. 

    Эрэгтэйчүүдийн 10м хийн гар бууны багийн төрөлд Б.Эрхэмбаяр, Н.Баяраа, Ц.Мөнх-Эрдэнэ нар 1864.1 оноогоор 10-р байрт тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    Эрэгтэйчүүдийн 25м гар бууны хурдан буудлагын дасгалд Э.Даваахүү 572-17х оноогоор 16-р байрт, О.Төгөлдөр 541-11х оноогоор 29-р байрт тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    8.      Талбайн теннис

    Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 2-р тойрогт Ч.Маралгоо БНХАУ-ын тамирчин Zheng Qinwen-д 6-0, 6-0 харьцаатай хожигдсон. 

    Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 2-р тойрогт М.Бадрах Ветнамын тамирчин Ly Nam Hoang-д 6-2, 6-2 харьцаагаар хожигдсон. 

    Эмэгтэй хосын төрөлд 1-р тойрогт Ч.Маралгоо, Ч.Мартаа нар Катарын багийг 6-0, 6-0 харьцаагаар хожсон. 

    Эмэгтэй хосын төрөлд 1-р тойрог Г.Есүгэн, Э.Соном-Янжим нар Пакистаны багт 6-1, 6-1 харьцаагаар хожигдсон байна. 

    9.      Таеквондо

    Эрэгтэйчүүдийн 58кг жинд С.Ган-Эрдэнэ эхний тойрогт Казакстаны ALTYBAEV Aidin-д 2-0 харьцаагаар хожигдсон байна. 
    Эмэгтэйчүүдийн 49кг жинд Б.Учрал эхний тойрогт Инпонезийн Prikasih Ni Kadek Heni-д 2-0 харьцаагаар хожигдсон байна. 
    10.  Ушу

    Эрэгтэйчүүдийн 75кг жинд Н.Бямбадорж Казакстаны Amankulov Temirlan-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. 

    11.  Хөлбөмбөг

    МУ-ын эмэгтэй шигшээ баг Үзбекстаны багт 6-0 харьцаагаар хожигдсон байна. 

    Зургыг: Э.Харцага

    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.
    Өнөөдөр буюу 2023.09.25-ны өдөр Азийн наадамд манай улсын 31 тамирчин ганцаарчилсан төрөлд, 5 төрөлд 6 баг өрсөлдөж 1 хүрэл медаль хүртлээ.