Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 7-17-ний өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдлоо. Omicron хувилбар хурдацтай тархаж, зуны олимпийн дараахан зохион байгуулагдаж байгаатай холбоотой санаа зовнилоос болж тэмцээнд оролцогчид олон зүйлсийг туулж Ташкентад хуран чуулсан. Дөрвөн сарын өмнө зохиогдсон Токиогийн олимпийн 10 аварга, одоогийн дэлхийн аварга 15, Хятад, Хойд Солонгосын бүхэл бүтэн багууд тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн юм.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй хүндийн өргөлтийн тамирчид Узбекистанд айлчлахдаа шаардлагатай хорио цээрийн дэглэмээс чөлөөлөгдсөн. Манай улсын хувьд МУГТ Мөнхжанцангийн Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 87кг ангилалд өрсөлдлөө.
Огцом өргөлтөд Бразилийн тамирчин Шотт Аманда Да Коста 106 кг-ын жинд хоёр дахь оролдлого хийснээр анхны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Харин Токио 2020 олимпод 4-р байр эзэлж, олимпийн медалиас атгаад алдсан Монгол улсын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 109 кг-ын жинг цорын ганц амжилттай оролдлогогоо амжилттай болгож мөнгөн медаль хүртсэн бол түлхэлттэй өргөлтөөр Мөнхжанцангийн Анхцэцэг 141 кг өргөж, нийлбэр дүнгээр 250 кг өргөсөн амжилтаар түрүүлж алтан медаль хүртэж, Монголын анхны хүндийн өргөлтийн Дэлхийн аварга цолны эзэн боллоо.
Харин тэмцээний эзэн орон Узбекистаны тамирчин Турсуной Жабборова 244 кг-аар хоёрдугаар байр, Норвегийн тамирчин Солфрид Коанда Жаббороватай ижил амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа.
Монголын анхны дэлхийн тодотголтой медалиудыг хүртэж, дэлхийн хошой хүрэл медальтан болж байсан М.Анхцэцэг Токиод медалиас атгаад алдахдаа, удахгүй удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ДАШТ-ээс алтан медалийг Монголчууддаа авчрах болно гэсэн амлалтандаа ийнхүү тэрбээр хүрлээ.
МУГТ М.АНХЦЭЦЭГ ТОКИОД АМЛАСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
А
Админ
12 сарын 17