Австралийн Сидней хотноо зохиогдсон зуны 27 дахь удаагийн олимпын наадамд 199 улсын 10651 тамирчин 300 багц медалийн төлөө өрсөлдөхөд Монгол улсыг төлөөлж бокс, буудлага, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй 12, эмэгтэй 8 тамирчин оролцсон байна. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өргөсөн юм. Манай тамирчдаас Сиднейд Отрядын Гүндэгмаа 25 м-ийн спорт гар бууны төрөлд 6-р байр, 10 м хийн гар бууны төрөлд 9-р байр эзэлсэн бол бусад тамирчдын хувьд шагналт байрт шалгараагүй төдийгүй Монголчууд 1964 оноос хойш анх удаа олимпод медаль хүртэж чадсангүй.
2000 ОН СИДНЕЙ ОЛИМПОД МОНГОЛЧУУД
А
Админ
12 сарын 15