Францын шигшээ баг талбай дээрээ Хорватын шигшээ багийг хүлээн авлаа. Эхний хагас Францийн шигшээ баг илүү аюултай довтолгоо гүйцэтгэж байсан ч Хорват хаалгач Livakovic маш сайн хааж зогсоож байлаа. Харин 2-р хагас эхлээд 52’ M.Olise гайхамшигтай нэгэн чөлөөт цохилтыг гүйцэтгэж 1:0 болгов.
Улмаар тоглолтын 80’ эхний гоолын эзэн M.Olise-н дамжуулалтаар O.Dembele гоол оруулж 2:0 нийлбэр дүн 2:2 болгон тэнцүүлсэн. Улмаар үндсэн цаг болон Нэмэлт цагт гоол оролгүй ялагчийг 11метрийн торгуулийн цохилтоор шийдлээ. Францаас Mbappe, Tchouameni, K.Muani, Doue, Upamecano нар амжилттай гүйцэтгэсэн бол T.Hernandez, J.Kounde нар алдсан. Хорватын шигшээ багаас Moro, Pasalic, Jakic, Caleta-Car нар амжилттай болгосон бол Baturina, Ivanovic, Stanisic нар алдсанаар торгуулийн цохилт 5:4 харьцаатай Франц улс ялалт байгуулсан.
Тэдний хувьд хагас шигшээ шатанд Европын аварга Испанийн шигшээ багтай тоглоно.