Испанийн шигшээ баг талбай дээрээ Нидерландын шигшээ багийг хүлээн авлаа. Эхний тоглолт Нидерланд улсад 2:2 харьцаатай эвийн гэрээ байгуулж байсан. Тоглолт эхлээд удаагүй талбайн эзэн баг 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг авч улмаар M.Oyarzabal гоол оруулж тоог 1:0 болгон эхний хагасыг талбайн эзэд илүүрхэв.
Харин 2-р хагас эхлээд удалгүй 54’ Нидерландын шигшээ баг мөн торгуулийн цохилтын эрх авч M.Depay цохилтыг гүйцэтгэж тоог 1:1 болгон тэнцүүлэв. Тоглолтын 67’ талбайн эзэн багийн довтлогч M.Oyarzabal гоол оруулж багтаа ахин тэргүүллийг авчирсан ч 79’ талбайн зочин багийн X.Simons-н дамжуулалтаар I.Maatsen гоол оруулж үндсэн цагт багууд 2:2 тэнцээгээр өндөрлөлөө. Нэмэлт цагийн 103’ D.Huijsen-н дамжуулалтаар залуу од L.Yamal багтаа энэхүү тоглолтод 3 дахь удаагаа тэргүүллийг авчирсан ч 109’ X.Simons дээр Испани хаалгач U.Simon алдаа гаргаж торгуулийн цохилтыг X.Simons өөрөө гүйцэтгэснээр үндсэн болон нэмэлт цаг 3:3-р тэнцэж ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа.
Испанийн шигшээ багаас Merino, F.Torres, Garcia, Baena, Pedri нар амжилттай гүйцэтгэж L.Yamal алдсан бол Нидерландын шигшээ багаас Van Dijk, Koopmeiners, Simons, Taylor нар амжилттай гүйцэтгэж Noa Lang, D.Malen нар алдсанаар Испанийн шигшээ баг 5:4-р хожиж хагас шигшээ шатанд шалгарлаа.
Хагас шигшээ шатанд хүчирхэг Францын шигшээ багтай тоглоно.