Лос Анжелес Клипперс ирэх улиралд шинэ лого, талбай, өмсгөлтэй оролцохоор болжээ. Тус баг энэ оны сүүлээр "Intuit Dome" руу шилжихийн өмнө франчайзын өнгөрсөн, одоо, ирээдүйг хослуулан шинэ дүр төрхөө даваа гарагт танилцууллаа. Шинэ дизайн нь усан онгоцноос гаралтай Клипперсийн нэрний далайн үндэст илүү их анхаарал хандуулсан тэнгисийн хөх, шар улаан, Номхон далайн цэнхэр өнгийг харуулжээ. Үндсэн лого нь луужингийн цэгүүдээр хүрээлэгдсэн "С" үсэг болон сагсан бөмбөгийн зураасыг илтгэсэн өөдөөс ирж буй хөлөг онгоцыг дүрсэлсэн байна.
Клипперс багийн бизнесийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Гиллиан Зукер хэлэхдээ "Бид маш урт замыг хамтдаа туулсан. Тийм ч учраас Клипперсчүүдийн олон үзэл санааг сонсож, бидний өнгөрсөн, ирээдүйг илтгэх онцгой дизайны шийдлийг тусгасан. Бид шинэ лого нь хүчтэй бөгөөд утга учиртай, яг л бидний зорьж хийдэгтэй ижил" гэжээ.