MSports logo
Никола Йокичийн трипл дабль үргэлжилсээр...
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 26

  • Никола Йокичийн трипл дабль үргэлжилсээр...

    Денвер Наггетс багийн шилдэг тоглогч Никола Йокич NBA-ийн бүх багийн эсрэг трипл дабль гүйцэтгэсэн 3 дахь тоглогч болсон билээ. Тэрбээр бүх багийн эсрэг дор хаяж нэг удаа трипл дабль гүйцэтгээд байна. Наггетс багийн од Йокич өнгөрсөн баасан гарагийн өглөө Вашингтон Визардс багийн эсрэг 21 оноо, 19 самбараас бөмбөг авалт, 15 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэснээр бүх багийн эсрэг трипл дабль хийсэн нь албан ёсоор бүртгэгдсэн. Түүнээс өмнө энэ амжилтыг Леброн Жэймс болон Рассел Уэстбрүүк нар үзүүлж байсан бол, түүхэн дэх гурав дахь тоглогчоор Серби залуу бүртгэгдсэн билээ. Тэрбээр хэлэхдээ "Миний карьер дууссаны дараа энэ бол түүх болон бичигдэнэ. Эргээд харахад энэ амжилт үнэхээр янзтай үзүүлэлтүүд байж." гэж Йокич хэлсэн юм.

    Никола Йокичийн трипл дабль үргэлжилсээр...

    Өнөөдөр Денвер Наггетс, Голден Стэйт Уарриорс багийн эсрэг тоглолтод тэрбээр мөн трипл дабль гүйцэтгэв. Йокич өнөө өглөө 32 оноо, 16 самбар, 16 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлттэйгээр багаа ялалтад хөтөлсөн байна.