Кенийн марафон гүйлтийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Келвин Киптумтай салах ёс гүйцэтгэв. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд элит тамирчид, албаны хүмүүс болон олон хүн цуглажээ. Келвин Киптумыг хайрлаж, дэмждэг хүмүүсээр хүрээлүүлсэн марафон гүйлтийн од Келвин Киптумын оршуулгын ёслол хоёрдугаар сарын 23-нд төрөлх Чепкорио хотод болсон байна. Залуу тамирчин богино насалсан ч тамирчин бүрийн үзүүлээд байдаггүй дээд амжилтуудад хүрч, эх дэлхийгээ орхилоо.
Кени улс марафон гүйлтийн шилдэг тамирчнаа эцсийн замд нь үдлээ
2 сарын 26
Энэ сарын эхээр Киптум болон түүний дасгалжуулагч Гервайс Хакизимана нар Рифтийн хөндийд автомашины ослоор харамсалтайгаар нас барсан юм. Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто, Дэлхийн хөнгөн атлетикийн тэргүүн Себастьян Коэ нар Кени улсын баатарлаг тамирчинтай салах ёс гүйцэтгэхэд хүрэлцэн иржээ.
"Зүүн Африкийн улсад хөнгөн атлетикийн ирээдүйг тэр харуулсан. Түүнд амжилтанд хүрэхээсээ илүү амжилтанд хүрэхгүй байх олон шалтгаан байсан ч тэр бүх бэрхшээлийн эсрэг өөрийгөө шахаж, даван туулж чадсан" гэж Кенийн ерөнхийлөгч Руто хэлжээ
Киптум нь 24 настай байсан бөгөөд хоёр хүүхдийн эцэг юм. 1500 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн Фэйт Кипьегон, 800 метрийн Олимпийн хошой аварга Дэвид Рудиша зэрэг олон тамирчид Киптумын авсыг тойрон цугларч залбирал үйлджээ. 2019 онд Киптумын дасгалжуулагчаар ажиллаж байсан 36 настай Гервайс Хакизиманаг лхагва гарагт Руанда улсын нийслэл Кигали хотод оршуулсан байна.
Киптум ердөө гурван марафонд оролцож байсан ч түүхэн дэх хамгийн шилдгээр аль хэдийн нэрлэгдээд байсан юм. Тэрээр Парисын олимпод алтан медаль хүртэх зорилготой байлаа...