MSports logo
FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 20

  • FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохиогдох 06-р сарын 23-29 ний өдрүүдэд зохиогдох гэж байна.

    Тус тэмцээнд манай Монгол улсын эрэгтэй шигшээ баг тав дахь удаагаа оролцох гэж байна. Анх 2018 онд Чехт болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо шигшээ 8-д үлдсэн нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Энэ удаагийн ДАШТ-ий эрэгтэй өрсөлдөөнд нийт шилдэг 20 орны баг тамирчид дөрөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Монгол улсын шигшээ багийн хувьд тэмцээний B хэсэгт АНУ, Латви, Япон, Монтегнеро улсын багуудтай учраа таарчээ.

    FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд

    -Д.Дэлгэрням

    -Э.Дөлгөөн

    -А.Ананд

    -О.Энхбаатар нар багтсан байна.

    FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Тэмцээний B хэсэгт манай шигшээ багтай өрсөлдөх багуудыг танилцуулвал:

     АНУ

    ·        АНУ-ын шигшээ баг дэлхийн чансаа 2-р байрт бичигдэж буй.

    ·        2019 онд анх удаа ДАШТ-д аварга авсан.

    ·        2024 оны Парисын олимпын наадамд 7-р байр

    ·        2016 болон 2023 онд Сербид хожигдож Дэлхийн хошой мөнгөн медальтай, тэмцээний гол фаворит баг юм.

    АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    ·        Henry Caruso-29 настай 198см

    ·        Mitch Hahn- 29 настай 203см өндөр

    ·        James Parrott-34 настай 193см өндөр

    ·        Dylan Travis- 32 настай 192см өндөр

    Латви:

    ·        2020 оны Токиогийн олимпын аварга.

    ·        2024 оны Парисын олимпын наадамд 4-р байрт орсон.

    ·        2019 онд ДАШТ-д дэд байрт орж мөнгөн медаль.

    ·        2023 оны ДАШТ-д Бразилыг хожиж хүрэл медаль.

    ·        Латвийн шигшээ баг дэлхийн чансаа 7-р байрт бичигдэж байна.

    Латвийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    ·        Kristaps Gluditis- 29 настай 191см

    ·        Rihards Kuksiks-36 настай 200см

    ·        Francis Lacis- 26 настай 200см

    ·        Zigmars Raimo- 27 настай 200см 

    Япон:

    ·        2020 оны Олимпын наадамд зохион байгуулагч болон оролцож, 6-р байрт шалгарсан

    ·        ДАШТ-д өмнө нь 6 удаа оролцож байсан туршлагатай.

    ·        Японы шигшээ баг дэлхийн чансаа 15-р байрт бичигдэж байна.

    Японы шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    ·        Ryoichi Dewa- 32 настай 190см

    ·        Kenya Igo-30 настай 198см

    ·        Yuki Nakanishi- 32 настай 191см

    ·        Ryoma Saito- 26 настай 193см


    Монтенегро:

    ·        Монтенегрогийн шигшээ баг дэлхийн чансаа 16-р байрт бичигдэж буй

    ·     Энэ жил анх удаа ДАШТ-д оролцож байна.

    Монтенегрогийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Peter Ivanovic-28 настай 195см

    ·        Miloš Jovanović- 29 настай 200см

    ·        Marko Raicevic- 30 настай 185см

    ·        Aleksa Vujadinovic- 25 настай 197см

    Хэрвээ манай шигшээ баг хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарвал шууд шилдэг 8-т шалгарах ба 2 болон гуравдугаар байраар гарвал С хэсгийн 2 эсвэл 3-аар гарсан багуудтай өрсөлдөнө. Монголын эрэгтэй шигшээ багийн эхний тоглолт 06-р сарын 23-ны 18:25 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно.

    Монгол улсын эрэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!