MSports logo
FIBA 3x3 World Cup: Манай эмэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 20

  • FIBA 3x3 World Cup: Манай эмэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохиогдох 06-р сарын 23-29 ний өдрүүдэд зохиогдох гэж байна.

    Тус тэмцээнд манай Монгол улсын эмэгтэй шигшээ баг дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. Хоёр дах удаагаа буюу Белгит болсон 2022 оны ДАШТ-д оролцохдоо шигшээ шилдэг 12-т үлдсэн нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Энэ удаагийн ДАШТ-ий эмэгтэй өрсөлдөөнд нийт шилдэг 20 орны баг тамирчид дөрөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Монгол улсын шигшээ багийн хувьд тэмцээний D хэсэгт Испани, Герман, Украйн, Бразил улсын шигшээ багуудтай учраа таарчээ.


    FIBA 3x3 World Cup: Манай эмэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Монгол улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд

    -О.Хулан

    -Б.Ариунцэцэг

    -М.Цэрэнлхам

    -Н.Нандинхүсэл нар багтсан байна.


    Тэмцээний B хэсэгт манай шигшээ багтай өрсөлдөх багуудыг танилцуулвал:

    Испани:

    ·        2024 оны Парисын олимпын наадамд дэд байрт орсон

    ·        Испанийн эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 4-р байрт бичигдэж байна

    ·        Испанийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-д 9 дэх удаагаа оролцох гэж байна.

    Испанийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Gracia Alonso De Armiño-32 настай 180см

    ·        Juana Camilion-26 настай 180см

    ·        Cecilia Muhate- 27 настай 188см

    ·        Sandra Ygueravide- 40 настай 172см


    Герман:

    ·        2024 оны Парисын олимпын наадмаас алтан медаль

    ·        Германы эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 5-р байрт бичигдэж байна

    ·        Германы эмэгтэй шигшээ баг ДАШТ-д 7 дахь удаагаа оролцох гэж байна.

    Германы эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Ama Degbeon- 29 настай 188см

    ·        Elisa Mevius-21 настай 180см

    ·        Sarah Polleros-23 настай 188см

    ·        Laura Zolper- 24 настай 170см


    Украйн:

    ·        2016 онд ДАШТ-д дэд байр мөнгөн медаль

    ·        2017 онд ДАШТ-д гуравдугаар байр хүрэл медаль

    ·        Украйны эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 13-р байрт бичигдэж байна

    Украйны шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Daria Dubniuk- 22 настай 170см

    ·        Anzhelika Liashko- 24 настай 177см

    ·        Miriam Uro-Nilie- 30 настай 188см

    ·        Tetiana Yurkevichus- 30 настай 185см


    Бразил:

    ·        2023 оны ДАШТ-д 4-р байрт шалгарсан

    ·        Бразилын эмэгтэй шигшээ баг ДАШТ-д 6 дахь удаагаа оролцох гэж байна

    ·        Бразилын эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 19-р байрт бичигдэж байна

    Бразилын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Gabriella D’Arrigo-26 настай 180см

    ·        Gabriela Guimarães- 29 настай 180см

    ·        Kawanni Silva- 29 настай 190см

    ·        Luana de Souza-33 настай 177см

    Хэрвээ манай шигшээ баг хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарвал шууд шилдэг 8-т шалгарах ба 2 болон гуравдугаар байраар гарвал С хэсгийн 2 эсвэл 3-аар гарсан багуудтай өрсөлдөнө.

    Монголын эмэгтэй шигшээ багийн эхний тоглолт 06-р сарын 24-ны 18:25 цагаас Бразилын шигшээ багийн эсрэг тоглоно. Түүний араас 20:15 цагаас Испаний шигшээ багтай тоглох хуваарьтай байна.

    Монгол улсын эрэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!