MSports logo
КАНЬЕ УЭСТЫН АСУУДАЛ ДАГУУЛСАН МЭДЭГДЛИЙН УЛМААС "ADIDAS" БРЭНД ТҮҮНТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХААР ШИЙДЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 27

  • КАНЬЕ УЭСТЫН АСУУДАЛ ДАГУУЛСАН МЭДЭГДЛИЙН УЛМААС "ADIDAS" БРЭНД ТҮҮНТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХААР ШИЙДЖЭЭ

    Америкийн алдарт реппер Канье Уэст “DRINK CHAMPS” подкастын үеэр: “Би Симетик үзэлтнүүдийн эсрэг гэдгээ илэрхийллээ гээд “Адидас” намайг яаж ч чадахгүй. Тэгээд юу гэж?” хэмээн бардам мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг нийлдээгүй татсан. Гэвч бүх зүйл түүний бодсон шиг байсангүй. Каньетэй хамтардаг "Balenciaga", "ADIDAS" зэрэг брэндүүд гэрээгээ албан ёсоор цуцлахаар шийдсэн. Мөн энэхүү мэдэгдлээс болж түүний эзэмшдэг спорт агентлаг болох "DONDA SPORTS" компанитай гэрээтэй “NBA”-н од “Бостон Селтикс” багийн довтлогч Жэйлен Браун, “NFL”-н 2022 оны аварга “Лос Анжелес Рамс” багийн хамгаалалтын шугамын тоглогч Аарон Доналдс нар хамтран ажиллах гэрээгээ цуцлах санал хүргүүлжээ.

    Аарон Доналдс: “Би гэр бүлтэйгээ зөвшилцсөний эцэст “ДОНДА Спортс” агентлагтай хийсэн гэрээгээ цуцлах шийдвэр гаргалаа. Учир нь бусдыг доромжлох, үзэл бодолд нь хүндэтгэлгүй хандах нь манай гэр бүлийн амьдрал болон хүүхдүүдээ өсгөхөд баримталдаг зарчмуудын яг эсрэг байна” гэх тайлбар хийсэн. Харин сагсанбөмбөгийн од Жэйлен Браун энэ долоо хоногийн эхээр “ДОНДА Спортстой” хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэж байсан ч өчигдөр “Би бусдыг доромжлохыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Ирээдүйд ч хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө гаргасан мэдэгдэлдээ хүлцэл өчье” хэмээн албан ёсны мэдэгдлийг өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Германы томоохон спорт хувцас үйлдвэрлэгч “Адидас”-н зүгээс 2013 оноос Канье Уэсттэй хамтран гаргасан “YEEZY” пүүзийг нэрийн дэлгүүрүүдээс татан авч, ахин худалдахаа зогсоосон байна. “YEEZY” брэнд нь Канье Уэстийн хөрөнгийн дийлэнх хувийг эзэлдэг буюу 1.3 тэрбум орчим долларыг бүрдүүлдэг байсан бөгөөд 7 хоногийн өмнө тэрбумтан байсан Kanye West-н хөрөнгө одоогийн байдлаар 400 сая доллар болж буурсан гэх таамаглалыг FORBES сэтгүүл гаргажээ.

     

    Э.Мандалбаяр