MSports logo
МХБХ-ны шүүгч нар ажил хаялт зарлаж, Дээд лиг зогслоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • МХБХ-ны шүүгч нар ажил хаялт зарлаж, Дээд лиг зогслоо

    Монголын хөл бөмбөгийн холбооны хамгийн чухал бүтцийн нэг шүүгчид ажил хаялт зарласан байна. Улмаар саяхан эхлээд байсан Монголын хөлбөмбөгийн Дээд лиг үргэлжлэхгүй, түр зогсоход хүрчээ. Энэ талаар МХБХ-ны шүүгч Т.Галдан доорх мэдэгдлийг гаргасан байна.

    "За миний бие Хөлбөмбөгтэй амьдралаа холбоод 20 гаруй жил болжээ. Ер нь хоол идэж байсан тогооруугаа нулимдаг төрлийн хүн ууг нь биш. Олон ч сонгууль олон ч булхай заваан юмийг харж дуугүй л ажлаа хийдэг байлаа. 

    Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчээр 13 дахь жилдээ ажиллаж алдаж онож зодуулж, нулимуулж, олонтоо л шүүмжлүүлж эрхээ хасуулж явч байсан. Тэгэхдээ одоо дуугарахгүй бол болохгүй юм байна. Ингэж дуугарсаны төлөө ард надад юу тохиолдохыг бараг л мэдэж байна л даа. 

    Хүн ажил хийсэн бол ажлынхаа хөлсийг цаг тухайд нь авах ёстой энэ бол хуулиар олгогдсон эрх мөн /үүрэг ажил олгогчийн хувьд/. 

    Гэтэл МХБХ-оо маань сүүлийн хэдэн жилд 2 3 сараар цалинг хоцроодог болсон олон төрлийн шалтгаан хэлдэг болсон гэтэл бид нар дуугүй хүлцэнгүй ойлгоод чив чимээгүй ажлаа хийсээр л байсан. Асуудал савнаасаа халисан учир бид бүхэн МХБХ ны удирдлагуудад дараах шаардалгыг тавьсан бид бүхэн сошиалаар эсвэл хэрүүлээр асуудлыг шийдвэрлэхгээгүй ажил хэрэгч байдлаар ширээнийй ард албан бичгээр харьцсан. 

    Шүүгч нарын төлөөлөл бүхий 5 шүүгч маань бид нараас зөвлөлд сонгогдон тус шаардлагыг МХБХ ны Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэм М.Гамбаатарт хүргүүлсэн гэтэл өнөөдөр өглөө дүү нарийг маань албан шаардлага тавьсаны төлөө ингэж дээрэлхэж ажлын байран дээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилж бараг л зодох шахсан байна. 

    Та ноён М.Гамбаатараа хаана ч яаж ч болно гэж бодож байгаа бол уучлаарай. Ажлаас шахаж гаргаж халж болноо тэгэхдээ та нарын үеийн дээрэнгүй үе өнгөрсөн шүү албан хүсэлтийн хариуг албаны чиглэлээрээ өгөөрэй дээрэлхүүлдэг 20 дугаар зууны үе өнгөрсөн шүү!!!! Өшөө бичих юм зөндөө л байна тэгэхдээ энэ хүрээд зогсоё. Надад олон олон баримтууд байгаа шүү !!!!! Аан бас МХБХ ны албан хариу ийм байдаггүй байгаа шүү 5 6 жил ажиллаж байсан хүний хувьд хэлхэд хэнчиг л Ворд дээр бичиж чадна.!!!!!

    Аан бас асуудлаа шийдтэл албан хариу өгтөл би болон "шүүгч дүү нар маань ямар ч тэмцээн дээр ажиллахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе!!