MSports logo
О.Золбоохүү Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох Манаслу оргилд амжилттай хөл тавьжээ
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 9

  • О.Золбоохүү Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох Манаслу оргилд амжилттай хөл тавьжээ

    Непал улсын Хималай нурууны 8000 метртэй 14 оргилын нэг болох далайн төвшнөөс дээш 8163 метрийн оргил Манаслу ууланд Монголын уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарлаа.Түүний авиралт есдүгээр сарын 25-ны орон нутгийн цагаар 04:00 цагт амжилттай гарсан байна.

    О.Золбоохүүгийн 8000-аас дээш оргилд гарсан хоёр дахь уул энэ юм.Тэрээр өмнө нь 2023 онд 8848 метрийн өндөр Эверестийн оргилд гарч байсан. Дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд анх Монгол улсаас Б.Батболд 2019 оны есдүгээр сарын 25-нд амжилттай гарсан бол анхны эмэгтэй монгол уулчин нь Б.Батхишиг (2024 он) билээ.

    Манаслу ууланд 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголын уулчин анх гарсан бол 2025 оны есдүгээр сарын 25-нд О.Золбоохүү гарсан нь уулын спортын түүхэндээ онцгой давхцал болж байна.