MSports logo
The Mongolz баг Аргентины 9z багийн эсрэг тоглохоор боллоо
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 10

  • The Mongolz баг Аргентины 9z багийн эсрэг тоглохоор боллоо

    10 дугаар сарын 15–19-ний өдөр хүртэл Thunderpick World Championship 2025 тэмцээнд өнгөрсөн жилийн аварга, The MongolZ баг урилгаар оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнд нийт найман баг цомын төлөө өрсөлдөх юм. Манай баг тэмцээний А хэсгийг тэргүүлсэн бөгөөд Бразилын FURIA, Данийн OG, Аргентины 9z багуудтай нэг хэсэгт хуваагдсан байна. Мальта улсад зохиогдох энэхүү тэмцээн нийт 1.000.000 ам долларын шагналын сантай бөгөөд 1-р байрт шалгарсан баг $200,000, 2-р байрт шалгарсан баг $60.000, 3-р байрт шалгарсан баг $28.000-ын шагнал хүртэнэ.

    The Mongolz баг Аргентины 9z багийн эсрэг тоглохоор боллоо

    Манай The Mongolz баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо 2025 оны 10-р сарын 15-нд 19:30 цагаас Аргентины 9z багтай өрсөлдөнө. The Mongolz баг өнгөрсөн жил Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж байсан бөгөөд тэмцээний В хэсгийг тэргүүлж, шөвгийн наймд Imperial Esports багийг 2:0, хагас шигшээд 3DMAX багийг 2:0, гранд финалд HEROIC багийг 3:1 харьцаатай хожиж байсан билээ.